NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар”шоуны гурав дахь цуврал ирэх сарын 4-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг бол хоёр ахлах тогооч, хоёр туслах тогоочийн хооронд өрнөдөг өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг юм.
Тэмцээнд уригдсан ахлах тогооч нар зориулалтын бүхээг дотроос дэлгэц, микрофон ашиглан мэргэжлийн гал тогоонд, хоолны бүх материалаа аван хүлээж байгаа хоёр туслахдаа хоол хийхийг чихэвчээр дамжуулж заана. Өгөгдсөн меню-ний дагуу 60 минутын хугацаанд рестораны түвшний хоол хийж, төгсгөлд нь мэргэжлийн шүүгч нар аль багийн хоол амттай болсон эсэхт дүн тавьдаг билээ.
[fbvideo link=”https://www.facebook.com/ntvmn/videos/1035270033313741/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]
1 comment
Ураннугаралт л дутуу байна даа