Үзэгчдийг хуурч, “Алтан баззер”-ийн эзэн болсон Г.Гантогтох

Монгол НD” телевизийн “Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар улирлын эхний шатны шалгаруулалт өндөрлөх тийшээ хандаж байна. Шүүгчид болон хөтлөгчдийн дарах эрхтэй “Алтан баззер”-ийн хамгийн сүүлчийн эзнийг шүүгч Г.Ундармаа тодрууллаа.

Хөвсгөл аймгаас оролцож буй 13 настай Г.Гантогтох охин үзүүлбэрийн эхэнд удаан уулзаагүй эмээгээ үзэгчдийн суудлаас хараад сэтгэл нь хөдөлж нулимсаа тэвчсэн гэнэ.   “Эмээгээ хараад уйлах гээд байсан. Уйлчихвал эмэгтэй гэдгээ мэдэгдэх гээд нулимсаа залгисан” хэмээжээ.

Дархад ардын шог өгүүллэгээр тус шоунд шинэ өнгө аяс нэмж үзэгчиддээ сюрпризийг барив. Түүнийг эрэгтэй хэмээн итгэсэн байсан хүмүүс суудлаасаа босон алга таших мөчид “Алтан баззер”-ийн эзнээр мялаалаа.

 

 

One thought on “Үзэгчдийг хуурч, “Алтан баззер”-ийн эзэн болсон Г.Гантогтох

  1. Нэргүй 2018-10-29 19:28 at 19:28

    gaihaltai amjilt

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн