Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо.
Аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн шинэ залуу арслан Э.Баасанжав найм даван түрүүлж, Төв аймгийн харьяат аймгийн хурц арслан н.Сүхбат үзүүрлэлээ.
Хүчит бөхийн барилдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Нийслэл хотын ойн босгон дээр Монголын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Монгол эрс бага балчраасаа хүч бяраа сорин барилдаж, эрхий мэргэнээ үзэж, хурдан морьдоо уралдуулж ирсэн соёлын өв уламжлалтай ард түмэн билээ. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе” гэлээ.