Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас бага насны хүүхдийг стресст орохоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөж байна. Хүүхэд стресст орох нь гэр бүлийн гишүүдийн харилцаа, нөхцөл байдал, эцэг эхийн хандлага, тавих шаардлагаас голлон шалтгаалдаг. Тухайлбал эцэг эхийн салалт, бага насны хүүхдээс ихийг шаардах, хүчирхийлэлд өртөх, гэр бүлд нь өвчин үхэл тохиолдох, ямар нэгэн амьтан, харанхуй, зэргээс айх, ээжээсээ холдож, ясли, цэцэрлэт явах, эцэг эх нь байнга хэрүүл маргаантай байх нь хүүхэд сөргөөр нөлөөлдөг.
Хүүхэд орондоо шээх, тайван бус унтах, хар дарж зүүдлэх, тогтворгүй байх, хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, нүдээ анивчах, толгой өвдөх, гэдэс нь эвгүйрхээд байна гэвэл анхаарал хандуулаарай. Түүнчлэн идэвх, сонирхолгүй болох, ганцаараа байхыг хүсэх зэрэг шинжүүд нь хүүхэд стресст орсны илрэл юм. Хүүхэд дээрх шинжууд ажиглагдвал сэтгэлийг нь юу зовоож байгааг нь илэн далангүй асууж ярилцан, учир шалтгааныг нь олж мэдэхийг хичээгээрэй.
Хэдийгээр хүүхэд айх, уурлах нь хэвийн үзэгдэл боловч даамжирвал ахнаарлаа хандуулах шаардлагатай. Стреест оруулахгүйн тулд дараахь зүйлсийг анхаар. Өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж хөгжүүлэхийг хичээгээрэй. Хүүхэд өөртөө сэтгэл хангалуун байх тусам айдас, стресст нэрвэгдэх нь бага, сэтгэлийн хямралаас гарахдаа амархан байна.Зохистой хооллож, хангалттай унтуулж амраах хэрэгтэй.
Хоол хүнсэд нь жимс ногоо , сүү, үр тариа зэрэг биеийн эсэргүүцлийг сайжруулах зүйлс хэрэглэх нь нааштайгаар нөлөөлнө. Ердийн сургалтаас гадуур хэт олон хөтөлбөр сургалтанд хамруулах хэрэггүй. Хүүхэдтэй намуухан дуугаар ярьж, Тоглоом хураахад хэн надад туслах вэ? Гэх мэтээр ажил үйлд оролцуулах их хөдөлгөөнтэй хүүхдийг тайван хүүхэдтэй хамт байлгах баримлын шавар, эвлүүлдэг тоглоомоор тоглуулбал үр дүнтэй. Стрессийг арилгахад уран зохиолын номоос хүнд нөхцөлийн хэрхэн даван туулахад суралцана.
Эх сурвалж: Өдрийн сонин