Мартамхай зан гэдэг оюун ухаан хэвийн байгаагийн шинж

Амьдралдаа тохиосон ихэнх үйл явдлаа цаг хугацаатай нь хэлчихдэг мундаг хүмүүс бий. Гэхдээ л тэд ч болсон бүх үйл явдлын дэс дараалалтай нь, яг таг хэлж чадна гэдэг юу л бол.
Харин таны хувьд ямар нэгэн зүйлийг мартчихаад өөрийгөө хайнга, тэнэг гэж зэмлэж сууна уу. Тэгвэл эрдэмтэд үүнд бүү санаа зов гэж зөвлөж байна.
Канад дахь Торонтогийн их сургуулийн судлаач Пол Франкланд, Блейк Ричардс нар тархин дахь хуучин дурсамжууд шинээр солигддог болохыг тогтоожээ. Судалгаанаас үзэхэд төгс ой ухаан өндөр оюун ухаантай огт холбоогүй гэнэ. Харин ч эсрэгээрээ байдаг аж.
Таны ухаантай гэж бодож явдаг сайн ой ухаантай хүмүүс үнэндээ асуудлыг ерөнхийд нь санадаг хэрнээ жижиг сажиг зүйлсийг мартамхай аж.
Хүний тархинд гиппокамп хэмээх бяцхан механизм байдаг бөгөөд энэ нь дурсамжийг хадгалж байдаг. Энэ нь илүү чухал зүйлс дээр төвлөрүүлэхийн тулд жижиг зүйлсээс ангижруулдаг байх ёстой. Ингэснээр илүү үр дүнтэй шийдвэр гаргаж чадна. Өөрөөр хэлбэл тархинд шинэ дурсамж сууж, хуучин нь арилдаг гэсэн үг. Харин дурсамжаар дүүрсэн тархи шийдвэр гаргаж ажиллах чадвар мууддаг. Өөрөөр хэлбэл хэт олон дурсамжтай тархи шийдэмгий бус байдаг.
Үүнд биологийн үүднээс авч үзвэл эрт дээр үед хүмүүс амь зуухын тулд илүү чухал зүйлсээ санаж байх ёстой байлаа. Харин орчин үед технологи хөгжихийн хэрээр юмыг детальчлан санах шаардлагагүй болсон.
Орчин үеийн хүмүүст өвөрмөц даалгаврыг гүйцэтгэхээс илүүтэй Google хэрхэн ажилладгийг санах нь илүү ашигтай болжээ. Тэгэхээр жижиг асуудлыг мартах нь заримдаа тийм ч муу зүйл биш. Яагаад гэвэл та өдгөө ямар ч чухал мэдээллийг интернэтээр авах боломжтой болсон шүү дээ.
Тиймээс заримдаа ямар нэгэн юмаа мартчихсан байвал бүү санаа зов. Таны тархи зөв л ажиллаж байна гэсэн үг юм.

Бэлтгэсэн updown.mn

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Мартамхай зан гэдэг оюун ухаан хэвийн байгаагийн шинж

  1. Нэргүй 2018-11-05 14:19 at 14:19

    Yumiig todorhoi des daraalal logic toi handdag bol ta zugeer oyun uhaan tani heviin bolj taarch bain . Urgeljid huuchnaa sanan dursah ergeed sergeej yriad bdag humuus bdg daa.. ened harin ter humuusiin talaar nileedgvi sain tailbarlajee, bayrllaa, goy medeelelee huvaaltssand

    Хариулах
  2. S 2019-02-19 14:18 at 14:18

    MARTAMHAI BISH MELANCOLIK BUYU MELENHOOLIG NUGUU GIIVUUREH BODOHCH BISH BODOHGUICH BISH GESEN UG ERUUL BAIGAAGIIN SHINJ

    Хариулах

S-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн