Паспорт бол чухал баримт бөгөөд паспортын систем гэдэг аль ч улсын чухал бүтцийн нэг юм. Тийм ч учраас өвөрмөц паспорт гэх ойлголт байх ёсгүй мэт. Гэхдээ дэлхий дээр хэдэн төрлийн өвөрмөц паспорт байдаг аж. Зарим нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй ч уг паспортыг олгодог олон нийтийн байгууллагууд хүлээн зөвшөөрөгдөх нь цаг хугацааны л асуудал гэж үздэг байна.
Иргэн бус хүний паспорт
Энэхүү иргэншлийн өвөрмөц төрөл Латви, Эстон гэсэн хоёр улсад л байдаг. Ийм паспортыг Балтийн орнуудад 1940-1992 онд шилжиж ирсэн, үндэсний хэл, түүх, төрийн дууллын мэдлэг, улсын Үндсэн хууль зэрэг тухайн орны иргэн болох цаашдын шалгалтад ороогүй буюу тэнцээгүй хүмүүс авдаг. 2017 оны байдлаар Латвид иргэн бус паспорттой хүн 11 орчим хувийг эзэлж байсан бол Эстонд зургаан хувийг эзэлж байв.
Дэлхийн иргэний паспорт
Дэлхийн иргэний дэлхийн Засгийн газраас ийм баримт бичгийн олгодог. Энэхүү олон нийтийн байгууллага 1953 онд Америкт байгуулагдаж байсан. Гэхдээ энэхүү дэлхийн паспортыг Африкийн зургаан улсад л хүлээн зөвшөөрдөг байна. Мөн 174 улсад энэ паспортоор нэвтрэх боломжтой. Дэлхийн иргэний паспорт олгох болсон гол зорилго нь хилээр чөлөөтэй нэвтрэх байжээ. Гэвч дэлхийн ихэнх улс энэхүү санаачилгыг хүлээн зөвшөөрөөгүй.
Виртуаль улсын паспорт
Виртланд (Wirtland) нь дэлхий дээр хамгийн анх Виртуаль улс хэмээн нэрлэгдэх эрхийн төлөө өрсөлдж буй хүлээн зөвшөөрөгдөөгүй улс юм. Тус улсын байршил нь интернэт буюу дэлхий даяар хамардаг гэсэн үг. Энэхүү олон нийтийн өвөрмөц талбар 2008 онд байгуулагдсан бөгөөд эгнээгээ улам бүр тэлсээр байна. Өнөөдөр энэхүү өвөрмөц улсын иргэдийн тоонд хэдэн мянган хүн бүртгүүлжээ.
Виртуаль улс жинхэнэ алт, мөнгөн зоосон мөнгө гаргаж, хувийн маркаа хүртэл хэвлүүлдэг байна. Энэхүү улсыг нэрээ нууцлахыг илүүд үздэг канцлер удирддаг. Энэ улсын иргэн болж, паспорт авахын тулд анкет бөглөж, өргөдөл гарган, татвараа төлнө. Саяхан тус улс үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тэмдэглэжээ.
“Тэнгисийн газар”-ын паспорт
Principality of Sealand нь хүлээн зөвшөөрөгдөөгүй хамгийн алдартай улсуудын нэг юм. Уг нь энэ бол бодит, бяцхан газар нутгийг хамардаг газар нутаг аж. Энэхүү тэнгисийн боомт Их Британийн эргээс 10 км-т Хойд тэнгист байрладаг. Уг вант улсыг өөрийгөө 1975 онд I Михаил хэмээн зарласан хаан удирддаг. Бяцхан хэрнээ баатарлаг түүхтэй энэ улсад 1978 онд тусгаар тогтнолын төлөө бослого тэмцэл ч гарч байсан удаатай. Өөрийн гэсэн хөлбөмбөгийн шигшээ багтай тус улсыг үнэндээ албан ёсоор спорт байгууллага гэж хүлээн зөвшөөрдөггүй нь харамсалтай. 1997 онд тус улсын паспортыг хуурамчаар үйлдсэн хэрэг гарснаас хойш хэсэгтээ паспорт олгохгүй байснаа 2017 оноос дахин паспорт олгож эхэлсэн байна.
Сарны паспорт
Газар, тэнгист улсын паспортууд бий болсон байхад саранд яагаад паспорт байж болохгүй гэж. Энэхүү паспортыг авахын тулд “Сарны Элчин сайдын яам”-нд хандаж, сар, Ангараг гараг болон бусад гараг дээр газар эзэмших гэрчилгээ худалдан авах ёстой. Энэ төрлийн худалдаа 1980 онд Америкийн иргэн Дэннис Хоуп өөрийгөө нарны аймгийн бүх гарагийн эзэмшигчээр зарлаж, олон улсад одод, гарагийг эзэмших хууль зүйн эрхтэйгээ мэдэгдсэнээс хойш эхэлжээ. Хэдийгээр ийм баримт хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш ч эрэлт нь тогтвортой хэвээр байдаг аж. «Lunar embassy» хэд хэдэн өрсөлдөгчидтэй тулгарч, шүүхээр хүртэл орж байсан гэдэг.