АНУ-ын Нью-Йорк хотод амьдардаг 19 настай Мария Пуччарелли дэлхийн хамгийн уян уран нугараачдын нэг болжээ. Тэрээр гимнастикийн спортоор 14 настайгаасаа хичээллэж эхэлсэн бөгөөд Мариа өдөрт дор хаяж дөрвөн цаг дасгал, сургуулилт хийдэг байна. Уян налархай болохын тулд анх интернэтээс төрөл бүрийн дасгалын бичлэг дуурайн хийдэг байсан гэнэ.