Эрүүл саруул, ажил үйлс нь бүтэмжтэй байхын тулд бид сайн унтаж амарч байх ёстой. Ялангуяа намар, өвөл хоёрын зааг, хүйтэн үед энэ нь маш чухал. Учир нь гадаа хүйтэрснээс болж бидний биед махбод тодорхой хэмжээгээр стресст өртөж байдаг гэнэ. Тиймээс хүйтний улиралд сайтар унтаж амарвал бие махбодын нөхөн сэргээх процесс идэвхжиж, эрүүл мэндээ хадгалахад тусална.
Тэгвэл сүүлийн үед оймстойгоо хэвтвэл хүн илүү амархан унтаж амардаг гэсэн шинэхэн онол гарах болжээ.
Оймстой унтахын давуу тал
-Оймс хуурай арьсыг зөөлрүүлнэ. Зарим хүмүүс хүйтний улиралд хөлийн өсгий илүү зузаарч, хатууран, хуурайшсан байхыг анзаардаг. Гоо зүйн хувьд тун тааламжгүй энэ үзэгдлээс сэргийлье гэвэл унтахынхаа өмнө хөлөндөө тохирох чийгшүүлэгч тосыг түрхээд хөвөн даавуун оймс өмсөөд хэвтээрэй.
-Рейногийн өвчний үед эерэг үр дүнтэй. Хүний цусны эс нөлөөлдөг ховор төрлийн энэхүү өвчин нь хүйтний хэт хариу урвалыг үүсгэдэг бөгөөд хүндэрвэл шархлаа, эдийн үхжил үүсгэх аюултай. Энэ үед оймс өмсөөд унтаж байвал биеийн дулааныг зохицуулж, энэхүү өвчнөөс хамгаална.
-Халууцаж, хөлрөхөөс сэргийлнэ. Оймстой унтах нь биеийн дулааныг зохицуулдаг бөгөөд бусад хэсэгтээ халуун дулааныг дамжуулдаггүй. Ингэснээр шөнө унтаж байхдаа халууцах, хөлрөх шинж үүсгэхгүй тул нойрыг тань сэргээхгүй.
Эх сурвалж: Health Miracle Pedia