Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд энэ сарын 25-нд буюу өчигдөр 33 настай, эрэгтэй Т бусдын нөлөөтэй амиа алджээ. Дуудлага мэдээлэл авсан даруй цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиход хохирогч нас барсан байжээ.
Тодруулбал, уг хэргийг үйлдсэн сэжигтэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогчтой маргалдаж, цээжин тус газарт нь нэг удаа хутгалсан гэнэ. Цагдаагийн алба хаагчид хэрэг үйлдсэн этгээдийг баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Иймд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа.