“Чингис хаан” дуурь эгшиглэнэ

Монголын сонгодог урлагийн их өргөө ДБЭТ уламжлалт сонгодог тоглолтуудаар намар цагийн хөшгөө нээсэн. Аравдугаар сарын 7-ноос эхэлж театрын уран бүтээлчид “Opening Gala”концерт, Ж.Бизе “Кармен” дуурь, балет Ж.Зоссини “Севилийн үсчин” дуурь, А.Батдэлгэр “Тэнгэрийн ташуур” балет зэрэг гайхалтай бүтээлүүдээ хүргээд байгаа.

Театрын тайзнаа маргааш (2017.10.27) Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” дуурь эгшиглэнэ. Мөн Л.Делиб “Коппелия балетын бэлтгэл ажил хэдийнэ дуусчээ.

Дашрамд дурдахад энэ онд ДБЭТ-ын 68 дахь жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд театрынхан Алтан үеийн жүжигчид, үе үеийн уран бүтээлчдийн бүтээл туурвилаар үзэсгэлэн гаргахаар бэлтгэсэн байна. Энэхүү үзэсгэлэнг сонирхон хүлээж байгаа хүмүүс ч олон байх болов уу. Ирэх онд театрын хамт олон хүүхэд, залуус руу чиглэсэн цөөнгүй уран бүтээл хийх гэж байгаа аж.

Сурагчид амралтаараа үнэгүй жүжиг үзэх боломжтой

Үлгэрийн шидэт ертөнцөөр бяцхан үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсаар ирсэн Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Арваннэгдүгээр сарын 9-нд тэмдэглэг ойгоо угтаж театрын жүжигчид бяцхан үзэгчдэдээ зориулсан олон сонирхолтой үзвэрүүдийг толилуулах гэж байна.

 

Театрын 70 дахь намрын үзвэр:

“Долоон дэлбээт цэцэг” хүүхдийн жүжиг – 2018 оны аравдугаар сарын 28-29-нд

“Бүлтээхэй-Дэгдээхэй” хүүхдийн жүжиг – 2018 оны арваннэгдүгээр сарын 03-04-нд

“Долоон дэлбээт цэцэг” хүүхдийн жүжиг – 2018 оны арваннэгдүгээр сарын 17-18-нд

 “Бүлтээхэй, Дэгдээхэй” хүүхдийн жүжиг 2018 оны арваннэгдүгээр сарын 24-25-нд тавигдана. Бяцхан үзэгчдэд зориулсан жүжгийн тасалбарын үнэ 5000 төгрөг байх юм.

Хүүхэлдэйн театр”-ын хамт намрын өдрүүдээр Хөвсгөл, Завхан, Булган аймгуудад ажиллаж, хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад хүрч уран бүтээлээ толилуулаад ирсэн байгаа. Энэ нь орон нутгийн хүүхэд багачуудад зориулсан хөтөлбөрийн нь нэг юм. Томилолтоор ажилласан жүжигчдийн бүрэлдэхүүнд театрын босгыг алхасан дөрвөн шинэ жүжигчин багтсан байгаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын өдрүүдээр тус театр “Урлагийн хот Улаанбаатар” хүүхдийн жүжиг, Н.Мандалын зохиол “Нууцын эрэл” зэрэг жүжгүүд тавигдана. Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэй тавигдаж буй энэ уран бүтээлүүд арваннэгдүгээр сарын 26-наас арванхоёрдугаар сарын 01-ны хороонд тавигдах бөгөөд тасалбар нь үнэ төлбөргүй байх юм.

 

Чехийн хөгжмийн үдэш

Дуу хөгжимгүйгээр хүмүүний амьдралыг төсөөлөхөд бэрх. Улсын Филармони ч намар цагийн тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн. Филармонийн уран бүтээлчид гайхамшигт уянгалаг чамин аялгуу, үнэ цэнэтэй содон соргог мэдрэмжийг төрүүлэх шинэ тоглолтуудаа ард түмэнд хүргэсээр байна.

 

Тухайлбал энэ өдрийн үдэш (2018.10.26) Улсын Филармонийн тайзанд Чехийн хөгжмийн үдэш тоглолт болно. 19.00 цагт эгшиглэх тоглолт дээр Чехийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тавигдах юм. Тоглолтонд Симфони найрал хөгжмийн удирдаач Б.Батбаатар, СТА, урлаг судлаач хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг, СГЗ, төгөлдөр хуурч Т.Цолмон , Х.Хүслэн нар оролцох юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн