Монгол Улсын ядуурлын түвшин 29 хувьтай байгаа гэсэн тоо баримт бий. Тэгвэл ирэх жилийн төсөвт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн дээр нь нэмж найман тэрбум төгрөг оруулахаар болжээ. Мөн Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд цалин тэтгэврийн нэмэгдэлд 672.6 тэрбум, халамж, тэтгэвэр тэтгэмжид 67 тэрбум төгрөг тусгасан байна. Энэ мөнгөнөөс “Цалинтай ээж”, хүүхдийн тэтгэмжийг олгох аж.
Үүнээс гадна урсгал зардлууд их орж ирсэн гэх гишүүдийн шүүмжлэлүүд явж байгаа. Үүнд Ажлын хэсгийг ахалж байгаа Д.Оюунхорол гишүүн “Хүүхэд хамгааллын зардалд өнгөрсөн жил зургаан тэрбум төгрөг нь ч хүрэлцэхгүй байхад энэ жил бууруулж оруулж ирснийг найман тэрбум төгрөг болгосон. Мөн 2020 онд хийх хүн ам, орон сууцны нэгдсэн тооллоготой холбоотойгоор зургаа орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Үүн дээр 1.8 тэрбум төгрөг нэмсэн. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн зардалд 900 орчим сая төгрөгийн санхүүжилт тусгасан бол Сонгуулийн ерөнхий хорооны тоног төхөөрөмж солих ажилд дөрвөн тэрбум, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөн олговорт таван тэрбум, жендерийн үндэсний хорооны үйл ажиллагааны зардалд 500 гаруй сая төгрөг, ЖДҮДС-ын төсөв дээр 47 тэрбум төгрөгийг тавьсан” гэсэн тайлбар өглөө.
1 comment
халамжаа болио багасга авах хүндээ хүрч байгаад хяналт хий.