Гэр бүлээ цуцлуулсан эхнэр, нөхрүүдийн 96 хувь нь хүүхэдтэй

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн бодлогын үндэсний судалгааны хүрээлэн, МУБИС, Дэлхийн зөн байгууллагаас хамтран монгол гэр бүлүүдийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг судалжээ. Монгол орны 21 аймаг, нийслэл хотын есөн дүүргийн 42 мянга гаруй өрхөд хийсэн судалгаагаар 1989 оноос хойш өнөөдрийг хүртэлх 30 орчим жилийн хугацаанд гэр бүл салалт 17 хувиар нэмэгдсэн болохыг тогтоожээ. Мөн гэр бүлээ цуцлуулсан эхнэр, нөхрүүдийн дөнгөж дөрвөн хувь нь л хүүхэдгүй байдаг аж.

МУБИС-ийн багш, дэд профессор С.Түмэндэлгэр: Манай улсад эцэг, эх нь салсан хүүхдийг ихэвчлэн ээжид нь үлдээдэг

-Их том хэмжээний судалгаа хийжээ. Ямар аргачлалаар хэдэн гэр бүлийг хамруулж хийсэн бэ?

-1990 оноос хойш нийгэм, эдийн засгийн байдлаас үүдэж олон хэв маяг бүхий гэр бүлүүд бий болсон. Бид энэ судалгаандаа арван өөр хэв маягийн гэр бүлийг хамруулсан. Ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай, өрөөсгөл, түр хугацаагаар шилжин суурьшиж байгаа, түр хугацаагаар тусдаа амьдарч байгаа, хүчирхийлэлтэй, хэвийн гэр бүлүүд гэх мэтээр ангилж болно. Нийт 42 мянган гэр бүл хамрагдсанаас бид 3000 гэр бүлийг нь онцгойлон судалж үзсэн.

-Та судлаач хүн. Судалгаанаас яг юуг онцолж анзаарав?

Манай улсад олон төрлийн хэв шинж бүхий гэр бүлүүд бий болсон нь хамгийн түрүүнд анзаарагдсан. Энэ бол монгол гэр бүлийн амьдрал, дотоод харилцаанд олон янзын өөрчлөлт гарч байгаагийн илрэл мөн.

-Таны бодлоор Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу?

1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулинд гэр бүл салалтын үеийн өмч хуваалт зэрэг асуудлыг нарийн тодорхой зааж өгсөн мөртлөө Монгол төрийн зүгээс монгол гэр бүлээ яаж дэмжих, тэднийхээ өмнө ямар үүрэг хариуцлага хүлээх талаар дорвитой зааж өгөөгүй байдаг. Тиймээс хуулиа илүү боловсронгуй болгоход буруудахгүй. Жишээ нь манай улсад гэр бүл цуцлагдсаны дараахь хүүхдийн эрх маш ихээр зөрчигддөг. Аав, ээж нь салсан тохиолдолд хүүхдийг ихэнхдээ ээжид нь үлдээдэг гээд олон ярвигтай асуудал бий.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг: Хүүхэд эзэнгүй хоцорч байгаа нь хамгийн эмгэнэлтэй

-Гэр бүл салалт өндөр байгааг танай судалгаа харууллаа. Салалтаас хүүхдүүд хамгийн ихээр хохирч үлддэг байх аа?

Хамгийн эмзэглүүштэй асуудал бол хүүхэд эзэнгүйдэж байгаа явдал. Хараа хяналтгүй болж гудамжинд гарахаас эхлээд буруу зуршилд автах, архи, тамхи, мансууруулах бодист донтох, гэмт хэрэгт ураа татагдах гээд олон асуудал ярьж болно. Нийгмийн бичил орчин болсон гэр бүл, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд анхаарахгүй болохгүй цаг үе ирчихээд байна.

-Гэр бүл салалтанд нөлөөлж байгаа гол хүчин зүйл юу вэ?

-Монгол гэр бүлийн амьдралд хүндрэлтэй олон асуудал байна. Нийгэм, эдийн засгийн байдал, ядуурал, ажилгүйдэл гээд олон шалтгаан тоочиж болно. Үүний дотроос гэр бүл салалтанд хамгийн ихээр нөлөөлж байгаа нэг чухал хүчин зүйл бол архидалт гэдгийг манай судалгааны дүнгээс харж болно. 1990 оноос хойшхи 20 гаруй жилд гэр бүл салалт жил тутам 4,1 хувиар өссөн гэдгийг судлаад тогтоочихлоо.

Иймээс монгол гэр бүлийн төлөө ажиллах мэргэшсэн тогтолцоо, хүний нөөц, төсөв санхүүгийн асуудал хамгийн тулгамдсан бэрхшээл болчихоод байна. Манай байгууллагад гэхэд гэр бүлтэй холбоотой асуудлыг анхаар гэж улсаас энэ жил 100 гаруй сая төгрөг л төсөвлөж өгсөн. Тиймээс бид Дэлхийн зөн гэх мэт олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ мэт судалгаагаа явуулж байна. Өнгөрөгч 2017 онд улсын хэмжээнд 3000 шахам гэр бүл албан ёсоор салсан бол сүүлийн таван жилийн дундажаар 18 мянган эхнэр, нөхөр хамтын амьдралдаа цэг тавьжээ.

Гэхдээ энэ бол албан ёсоор гэр бүл бололцоод, улмаар түүнийгээ хуулийн дагуу цуцлуулсан тоо баримт. Албан ёсоор гэр бүл бололгүйгээр хамтран амьдарч байгаад салж сарниж байгаа хэчнээн хосууд байгааг тооцож судалсан нарийн баримт судалгаа өнөөг хүртэл байхгүйг хэлэх хэрэгтэй. Дээр нь хамтран амьдарч эхлэлгүйгээр үерхэл нөхөрлөлийн хэмжээнд явж байгаад салсан хэрнээ хүүхэдтэй болчихсон ээжүүдийн тоог нэмвэл бүр ч илүү статистик гарна. Хэн ч хүүхдээ эцэггүй, эсвэл эхгүйгээр өсгөхийг хүсдэггүй.

Гэвч монгол гэр бүлүүдийн зарим хэсгийнх нь бодит байдал нэг иймэрхүү. Гэр бүл бол нийгмийг бүрдүүлэгч бичил эд эс нь. Энэ эд эсгүйгээр нийгэм, улс үндэстэн оршин тогтнож, хөгжих боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлснийг эцэст нь онцолъё. Хүн амын хамгийн сүүлийн тооллогоор манай улс 720 мянган айл өрхтэй болохыг тогтоосон гэж үзвэл нийт монгол айлын 0,3 хувь нь гэр бүлийн хувьд тогтворгүй буюу салсан гэдэг ангилалд багтах болж байна.

Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин

6 thoughts on “Гэр бүлээ цуцлуулсан эхнэр, нөхрүүдийн 96 хувь нь хүүхэдтэй

  1. ard 2018-10-26 11:35 at 11:35

    Mongold ger bvl salalt mash ih BAIGAA shdee zaluu hosiig demjsen bodolgo ywuulah heregtei. Get bvliin huuli. Sul baina . Get bvliin asuudaltai hvmvvsd gawiya shagnal bailgah heregtei deehen ved get bvliin togtworgvi hvmvvs namaas hoogdoj. Awsan tamga temdegee huraalgaj BAISAN baih shvv. Odoo barag mongold get bvliin Salah mood boloid bainadaa

    Хариулах
    1. зочин 2018-10-26 17:55 at 17:55

      Дэмжиж байна. Гэр бүлийн хуулиаа шинэчильеээ. Одоо бараг олон эхнэр сольсноороо гайхуулаад байгаам бишүү

      Хариулах
  2. Иргэн 2018-10-26 17:56 at 17:56

    ГЭР БҮЛ ТОГТВОРГҮЙ ХҮМҮҮСИИГ СОЦ ҮЕД АЛАН ТУШААЛ ДЭВШҮҮЛДЭГГҮЙ ШАГНАЛ ӨГДӨГГҮЙ БАЙДАГ НЬ ЗӨВ БАЙЖЭЭ ОДОО БОЛ ГЭР БҮЛ САЛСАН НӨХДҮҮДЭД ИИМ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БХЭРЭГТЭЙ

    Хариулах
  3. Mongol syidjee!!! 2018-10-26 18:38 at 18:38

    hymyyjilgyi nigyysen setgel baihgyi synalaas bolson ger byl bolj Mongol maani hamgiin byzar bygdiig tygeelee!yynd heden nam byryytai!!!tyyn dotoroo ardchilsan hlgaich nar hamgiin ikhe byryytai!haraal idsen ardchilsan hylgaich nariig daldrahiig harah chag irnee!

    Хариулах
  4. zochin 2018-10-26 18:57 at 18:57

    манай нөхөр 5 жилийн өмнө 2 хүүхдээ хаяад явсан. Нэг ч удаа шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө өгөөгүй. Намайг утсаар хэлсэн чинь би өөрөө чамруу залгана гээд утасны дугаараа сольсон байна лээ. Дахиад залуухан хүүхэнтэй сууж, хүүхэдтэй болсон гэсэн. Тэгээд бас өөр хамт ажилладаг эмэгтэйтэйгээ харьцаатай байж байгаад баригдаад дахиад салсан гэж сонслоо. Ингээд л хүүхэд өнчрүүлээд ямар ч хариуцлага хүлээхгүй юм

    Хариулах
  5. Иргэн 2018-10-27 11:01 at 11:01

    ГЭР БҮЛ САЛАЛТААРАА ЦАГДААГИИНХАН ТЭРГҮҮЛДЭГ ТЭРГҮҮЛНЭ ЦАГДАА ХҮНТЭЙ Л ОХИДУУД СУУЖ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн