Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон шинэ заалтуудтай танилц

УИХ өчигдөр (2018.10.25) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг баталлаа.

Хуульд орсон нэмэлт заалтыг танилцуулъя:

-Өндөр насны тэтгэвэр авах эрхийг нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд буюу газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй боллоо.

-Харин эмэгтэйчүүдийн хувьд 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жилд нь дээрх хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн  бол өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгон авч болно.

-Мөн 25-ын 1 дэх хэсэгт 7, 8, 9 гэсэн гурван заалт нэмж орууллаа. 7-д зааснаар тэтгэвэр тэтгэмж тогтоолгохдоо ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагааг бүрдүүлнэ.

-Мөн 8-д нь иргэний үнэмлэхний хуулбар, эсхүл лавлагаа авчрахаар тусгалаа. Харин 9-д нь энэ хуулийн 4.7-д заасан болзлоор тэтгэвэр тогтоолгох бол энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3,7,8-д заасан баримт бичгийг болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний дэвтэр, тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах /гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ/, 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл лавлагааг бүрдүүлнэ гэж заажээ.

-Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг дэх “Газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд…” гэж эхэлсэн өгүүлбэрийг “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд…” гэж үг нэмж оруулан өөрчилсөн байна.

Энэ нэмэлт заалтуудад хамаарагдах иргэний тэтгэвэрийг 2018 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тогтоож хэрэгжүүлэх ба хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

32 thoughts on “Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон шинэ заалтуудтай танилц

  1. bayrmaa 2018-10-26 14:32 at 14:32

    bi51 nstai huuhdiin 1 5 2019 ond heregjih bol uu hariult

    Хариулах
    1. зочин 2018-10-26 16:08 at 16:08

      одоохондоо хэрэгжээгүй байгаа.

      Хариулах
      1. altantulgs 2018-12-23 12:39 at 12:39

        malchnii nohon daatgal yu bolson be bi 30 jil malchinaar ajilsan odooch mal deer bna ulsaas ohson 10 jiltei nas 52toi nohon daatgalaar oroh bh gesen yu bolj bnaa todorhoi hariult awiiyaaa

        Хариулах
  2. НЯМСҮРЭН 2018-10-26 17:53 at 17:53

    БИ 53 НАСТАЙ ХҮҮХИЙН ТООГООР АЖИЛСАН ЖИЛ НЭМЭГДЭНЭ ГЭСЭН ҮНЭН ҮҮ

    Хариулах
    1. Пүрэвдорж 2018-11-01 22:09 at 22:09

      12 жил галчаар 5 нжил ньнам даралтын зууханд гачгараар ажилласан хүн хүнд нөхцөлд орохуу

      Хариулах
  3. Оюунаа 2018-10-27 17:53 at 17:53

    тэтгэвэрт гарсан хүнд хүүхэд төрүүлсэн 1,5 жилийг ажилласан жил дээр нь нэмж дахин тогтоолгож болох уу

    Хариулах
    1. Алтанцэцэг 2018-11-01 15:32 at 15:32

      Xvvxдийн тоогоор 1,5 жил хэзээ нэмэх бэ

      Хариулах
      1. tuya 2018-11-06 16:48 at 16:48

        huuhdiin toogoor 1.5 jil nemne gesen yasan yum bol

        Хариулах
  4. дорж 2018-10-27 17:55 at 17:55

    Хөдөлмөрийн хортой нөхцлөөр 50 настайдаа тогтоолгосон Одоо дахин тогтоолгож болох уу

    Хариулах
  5. Gansvh 2018-10-28 18:07 at 18:07

    20jil togoch hisen hvn halun nuhtsuld orhu

    Хариулах
  6. Dash 2018-10-30 13:27 at 13:27

    Ta buhend ajilin amjit ondor nastni tetgweig ue shattai nemegdulne gesen yasan be ajilsan jilgui humuus toroos arwan jil ogch baisan odoo ogoh bolomjitoi yu

    Хариулах
  7. Батдамба 2018-10-31 09:31 at 09:31

    1990-2000 оны ажилласан жилээ нөхөн тооцуулахдаа 1 жилийг нь дутуу тооцуулсан байна одоо дахин нөхөн тооцуулж болохуу

    Хариулах
  8. Д.нина 2018-10-31 14:51 at 14:51

    ажилласан жил байхгүй бол яаж тэтгэвэр тогтоолгох вэ улсаас ѳгсѳн 10жил байгаа одоо 3 4жил байгаа нѳхѳж тѳлж болохуу хэдэн жил нѳхѳж тѳлѳх вэ тодорхой хариу хүсье

    Хариулах
  9. Зочин 2018-11-02 20:51 at 20:51

    Их тэтгэвэр авдагт нь бага нэмж бага авдагт нь илүү НЭМДЭГ буруу бодлогоо дахиж бүү ДАВТ бүгдэд нь ижил тэнцүү нэмж БАЙГААРАЙ

    Хариулах
  10. saraa 2018-11-03 10:31 at 10:31

    Ih tetgever abch baigaa n tuhain jiluuddee hiisen hodolmoriin holsoo avsan jileeree tootsuulaad l abch baigaa shuudee
    Nemehdee ijil l nemeh heregtei

    Хариулах
  11. зочин 2018-11-04 13:44 at 13:44

    Улсад хөдөлмөрлөөд 30 жил боллоо.50 настай, 2 хүүхэдтэй гээд гарах тэтгэвэрт гарах боломжгүй, болдог бол гармаар байна.

    Хариулах
  12. 8989 2018-11-04 16:35 at 16:35

    20 жилд тооцох 45%-ийг 50-60%болгооч ээ .20 жил гэдэг чинь ажилалах жилийнхээ 50% ийг туулсан гэсэн үг шүү дээ
    энэ ёуурь хувийг нэмэгдүүлэхгүйгээс тэтгэврийн хэмжээ бага байгааг ойлгооч хуулиндаа тусгаач

    Хариулах
  13. лханвасүрэн 2018-11-04 17:18 at 17:18

    4,3 нэмэгдсэн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохдоо 65 % бодох уу

    Хариулах
  14. Enhtsetseg. 2018-11-04 23:27 at 23:27

    Tetgemj.halamj 30%nemdh arga b gvi yu? Vg halamjaar amidarch b na. Bid ajil h h argagvi, hogjij ym surah arga alga ene hvnd baidliig oilgooch!?

    Хариулах
  15. Мира 2018-11-05 13:47 at 13:47

    Нэг хүүхэдэд 1,5 жил нэмнэ гэж бсан тэр юу болсон бэ он гараад хэрэгжих боловуу яах бол хэлж өгөөч

    Хариулах
  16. Гүүрчин 2018-11-09 00:11 at 00:11

    БиЭМБ д25жил ажилласан. Тэтгэвэр ахин тооцуулах боломж байна уу. Мѳн тэтгэвэрт гараад 2 жил ажилласан юм. Үүнийг нэмэн оруулах боломж байхуу

    Хариулах
  17. P Nyamsvren 2018-11-10 20:26 at 20:26

    22 jil ajillasanl 4xvvhedtei 1971ond torsn tetgewer togtooloh bolomjtoi yu

    Хариулах
  18. oyun erdene 2018-11-18 11:04 at 11:04

    Hiigmiin daatgal 10 jiliig nuhuj tuluh huuli batlagdsan uu

    Хариулах
  19. Буяндэлгэр 2018-11-23 20:02 at 20:02

    Тэтгэвэр тогтоолгоход тасралтгүй 20-н жил ажилласан байх ёстой юу аль эсвэл нийт 20-н жил ажилласан байх ёстой байдаг юмуу

    Хариулах
    1. D myagmar 2018-11-28 01:39 at 01:39

      Ulsd doloon jil ajilsan stergiin gurwan jil orod arwan jiltei bol 90_20 on horondoh arawan jil niit 20n jil baiwal 60nastai detgewert garch bolhuu

      Хариулах
  20. мөнх 2018-11-26 09:20 at 09:20

    улсад 35 /30/ жил ажилласан бол нас харгалзахгүй гээд байсан юу болсон бэ

    Хариулах
  21. зочин 2018-11-28 18:54 at 18:54

    Сүүлийн 20 н жилийн дараалсан таван жилээр тэтгэвэр тогтоох нь луйвар улсад 40 жил ажил хийсэн хүн энэ 40 н жилээсээ дараалсан 5 жилээ яагаад сонгож болохгүй гэж луйварчид хууль хийсэн чинь буруу шүү .

    Хариулах
  22. сэлэнгэ сүхбаатар долдугаар баг хүүшийн дамдин 2018-12-23 23:29 at 23:29

    би наян зургаан оноос хойш тухайн намын даргын штйдвэрээр дѳрвѳн ажил хавсарч хийж байлаа бүгдэд нь ндш тѳлѳѳд шүү гэтэл тэтгэвэрт яг хагас нь орсон бусад нь тасхрсан гээд оруулаагүй энэ хохирол би залуу насаа хүчээ шавхаад ажилласан нэг сарын мѳнгѳ байсан ч тэтгэвэртээ оруулмаар байна одоо доод хэмжээгээр авч байгаа

    Хариулах
  23. Altantsetseg. 2018-12-24 09:00 at 09:00

    Bi tetgewert garaad 2jil ajillasan.Teriige nemj oruulmaar bna boloh u.Mon tetgewre togtoolgoson 4 huuhedtei hund huuhdin toogor 1,5 jile nemeh u.

    Хариулах
  24. Нэргүй 2018-12-24 18:21 at 18:21

    сайнуу миний хань 12 жил алт мѳнгѳний дархан хийлээ одо хйиж бга энэ хүн нѳхцѳлд ормоор юм бас тѳрийн албан хаагчаар тооцож болдоггүй юмуу

    Хариулах
  25. Нэргүй 2018-12-25 20:52 at 20:52

    Хүүхдийн тоогоор 1.5 жил өгөх юу болсон бэ????

    Хариулах
  26. Ахмад настангууд 2019-01-03 10:44 at 10:44

    Уг нь бид дундаж цалингийн 70% иар тэтгэвэр тогтоодог байсан тэр соц нийгмийн үёд ажлын 6 өдөртэй 20 жил ажилласан атлаа одоо болохоор тэтгэврийг 45% иар бодуулж тэтгэвэрт гарч байгаа энэ хуулиас болж дор хаяж бодоход бид 25% ийн тэтгэврээрээ хохирч байгаа ш дээ олон ч жил хохироож байна даа биднийг энэ төр…..

    Хариулах

Гүүрчин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн