2018-10-24 09:451min01

Нарантуул зочид буудлын ойролцоох зөвшөөрөлгүй өргөтгөлийн ажлыг зогсоолоо

zam

Нийслэлийн газрын алба, Чингэлтэй дүүргийн газрын алба хамтран орон сууцны барилгад зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсныг яаралтай зогсоолоо.

Уг өргөтгөлийг Чингэлтэй дүүргийн 2-р хороо, “Нарантуул” зочид буудлын зүүн талын 25-р байранд барьж байсан бөгөөд явган хүний зам талбай руу 3.5 метр оруулсан байсныг ийнхүү зогсоогоод байна.