09.30 цагт
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Хуралдаанаар “Нотариатын тухай хуульд “Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно” гэж заасан нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.
09.30-11.30 цагт
“Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, үйлчилгээний хэрэгцээ” судалгааны үр дүнг танилцуулна. “Рамада” зочид буудлын их танхимд эл арга хэмжээ болно. Холбогдох утас:88059360
09:00-12:30 цагт
“Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь”сэдэвт хэлэлцүүлэг “Хуульчдын танхим”-д болно. Холбогдох утас: 88041586
10.00 цагт
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн /UNITAR/-тэй хамтран 2018 оны аравдугаар сарын 15-26-ны өдрүүдэд Төв цэвэрлэх байгууламж, ДЦС, MCS Кока Кола ХХК, АПУ ХК, Монос ХХК зэрэг эрчим хүч, хог хаягдал, арьс шир, ундаа, гоо сайхны үйлдвэрүүдийн бохирдуулах бодис ялгаруулж байгаа эх үүсвэрүүдтэй танилцан, хаягдлын тооллого хийх аргачлалыг туршжээ. Энэ хүрээнд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг нэвтрүүлж байгаа”-г олон нийтэд таниулах сургалт, семинарыг “Централ тауэр”-ийн 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
11:00 цагт
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлэл хийнэ. Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал болно.
11:30 цагт
“Тархины харвалт түүний нас баралтаар Монгол Улс таагүй дүн үзүүлэх болжээ. Энэ талаар Монголын мэдрэл судллалын нийгэмлэг, УНТЭ, ШУГТЭ, ЭМЯ хамтран мэдээлэл хийнэ.
14.00 цагт
Нийслэлийн “Хангарьд” ордны 14 давхрын хурлын зааланд Үндэсний хараат бус аудитын компаниудын 2018-2019 онд хамтран ажиллах бодлого, чиглэлийн талаарх уулзалт болно.