Хэнтий аймгийн Дадал суманд гэрийн эзнийг нь хүлж, алтадсан “Ногоон дарь эх” бурхныг нь дээрэмдсэн хэрэг энэ сарын 16-нд гарчээ.
Гэмт хэргийн мөрөөр тус аймгийн цагдаагийн ажилтнууд гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлж одоогоор хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа юм байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар хотоос хоёр хүн ирж, мал дээрээ ганцаараа байдаг залууг хүлээд бурхныг нь дээрэмдсэн бололтой. Тухайн айл бурхнаа 300 сая төгрөгөөр үнэлсэн гэж байна.
Иймд түүх, соёлын үнэт эд зүйл, бурхан тахилаа харуул хамгаалалттай, аюулгүй газар хадгалж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Ард иргэд хосгүй үнэт эд зүйлээ улсын сан хөмрөгт бүртгүүлэх юм бол гэмт этгээдүүдийн гарт орохоос сэргийлэхээс гадна тухайн үнэт эд зүйлийн үнэлгээг нь тогтоолгох боломжтой гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Уг бүртгэл нь хувь хүний өмчийг улсад хураан авна гэсэн ойлголт огтоос биш аж.
1 comment
Хээр мал дээр л 300 сая хэвтэж байна ш дэ,юу ч гэмээр юм бэ дэ,малчнийг хороогоогүй н их аз юм да