Нэгдүгээр эмнэлгийн Нүд судлалын тасаг торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи 1, хөлдөөх аппарат 1, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжтэй болжээ. Эдгээрийг Канадын Лаурэл сангаас гардуулж өгсөн байна.
Эдгээр тоног төхөөрөмжүүд нь ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэхэд нэн чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болох нь дамжиггүй юм. Ангиографи болон торлогийн лазерын машиныг суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд эдгээр багаж, тоног төхөөрөмж суурилагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо эмчилгээг хийх боломжтой болох юм байна. Түүнчлэн мэс заслын эмч нар ч бэлтгэгдэж байгаа аж.
2019 онд нүдний компьютер томографи, нүдний торлогийн судасны ангиографи болон торлогийн лазерын машиныг гаалийн татварыг чөлөөлүүлэн тус эмнэлэгт суурилуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээр багаж тоног төхөөрөмж суурилагдсанаар УНТЭ-т Торлог шилэнцрийн өвчний оношилогоо эмчилгээг цогцоор шийдэж чадах юм.