Яруу найрагч Х.Тэргэл: Өөрт нь ашигтай, хэрэгтэй бол чөтгөрийг ч магтан дуулдаг хүн бол Ц.Хулан

Их сургуульд мөр зэрэгцэн номын дуу сонсож явсан чадварлаг яруу найрагчид сүүлийн үед яагаад маргалдах болов. Х.Тэргэл яруу найрагч Ц.Хуланг МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх хэмээх албан тушаалд тухлан суугаа Ц.Хуланг хуурамч дипломтой мөн Болор цом”-ыг хоёр ч удаа арын хаалгаар авсан гэх Х.Тэргэл түүнийг нам нам дамжин явааг нь тун ч их шүүмжилдэг.

Х.Тэргэл МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Ц.Хуланг зөвлөхөөрөө томилсон асуудлаа эргэн нэг харахыг санал болгосон байх бөгөөд түүнээс илүү туршлага, мэдлэг, чадвартай хүмүүс байгааг мөн анхааруулжээ. Х.Тэргэл өөрийнхөө ярьж байгаа зүйлсийг баримт нотолгоотой хэмээсэн бөгөөд түүний бичвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна:

“МОНГОЛ ЯЛНА” ГЭЖ ГАРЧ ИРСЭН ТА ЯАГААД МОНГОЛЫН ТӨРД ЭРДЭМГҮЙ УЛСЫГ ЧИХЭЖ “БУЛИНГАРТУУЛЖ” ӨӨРИЙГӨӨ ТОЙРУУЛЖ БИДНИЙГ БАС ЮУНД ХОРЛОНО ВЭ?

Эрхэм хүндэт ерөнхийлөгч өө. Ард түмэн цөхрөнгөө барсан, бас итгэж найдаж горьдсон, биднийг өөр амьдралд, өндөр ёс суртахуунд, өргөн дэлгэр сайхан хөгжилд хүргэх байх Х. Баттулга гэж энэ хүн хэмээн дийлэнх нь танд найдсан итгэсэн. Та ерөнхийлөгчөөр сонгогдоод даруй жил хагас бараг хоёр жилийн хугацаа болох гэж буй ч та ард түмэнд өчүүхэн ч гэрэл гэгээ, цог хайрласангүй. Эрхэм ерөнхийлөгч өө. Монгол улсад үзсэн эрдэм, сурсан сургуультай, өөрт тань зөвлөчхөөр эрдэм номтой, туршлагатай хүмүүс алга уу?

Эсвэл та зориуд эрдэм номгүй, худалч хуурамч Хулан, Чулуун мэтийн улсыг зориуд орон тооны зөвлөхөөрөө авч эх орныг минь “ялагдуулж ялзруулах” гэж зүтгэнэ үү? Би мэдэхгүй хүмүүсийн тухай дуугармааргүй байна. Харин сайн мэддэг, баримттай нь мэддэг хүнийхээ тухайд дуугарч байна. Цоодолын Хулан бол сайн яруу найрагч гэж би ч боддог. Яруу найрагч байхад диплом байна уу үгүй юу хамаагүй. Авьяас байхад л болдог зүйл.

Харин Монгол улсын албан ёсны соёл шашны зөвлөх хийгээд явах хэнд ч сурсан сургууль үзсэн эрдэм номыг нь баталгаажуулсан диплом зайлшгүй хэрэгтэй. Хар бага наснаасаа эхлэн нам нам хэсэж амьдрах хэрэгслээ болгож намын дарга нартай сүжирч, их хуралд гаргасангүй, эс бөгөөс сайд болгосонгүй гэж хаалга үүдийг нь савж орилж хашхирч овилгогүйтэж явдаг дараагийн нам дээр сүр бадруулан гүйж очиж дахиад л ээлжит жүжгээ тавьдаг ийм эмсээр, ийм эрчүүдээр Монголын төр улсыг цаашид тоглуулмааргүй байна.

Бие минь хэдий алсад ч сэтгэл зүрх минь эх орон ард түмнийхээ төлөө цохилж ард үлдсэн эх орон Монголчууд маань эрдэм номтой эх оронч үзэлтэй хүмүүсээ толгой дээрээ залж, тэд маань биднийг сайхан ирээдүйд хөтөлж аваачина гэдэгт би итгэдэг. Тийм байлгахын төлөө ч би ийнхүү дуугарч байна. Эрхэм ерөнхийлөгч өө. Ард түмэн гэрэл гэгээг, үр хүүхдэдээ зөв шударга ёс суртахууныг хүсэж байна бид.

Хуурч мэхлээд хуурамч диплом аваад таны дэргэд, төрд ямар ч ажил алба эрхлээд явж болдог юм бол таны миний хүүхдүүдээ тэднийг эрдэм ном сур, үнэнч шударга яв гэж та, бид яаж хэлж чаддаг байх вэ? Үнэнч шударга байхын хэрэггүй гэдгийг, хуурч мэхэлж явах сайн сайхан гэдгийг олны танил хүмүүс онцгой сайхнаар харуулж, түүнийг нь тань шиг бүхэл бүтэн улс орны эцэг, аав, ерөнхийлөгч нь хөхүүлэн дэмжиж байхад харанхуй хар масс тэд яах вэ???

Эрхэм ерөнхийлөгч өө соёл шашин бол Монгол орны нэгдүгээр зэргийн асуудал. Соёл гэдэгт нэгд эх хэлээ эрхэмлэн дээдлэх орно. Эх орноороо дүүрэн гадаад хаягтай. Эрээнд явна уу Америкт явна уу? Монгол эх орон минь ялгарахаа больжээ. Яруу тод бусад улс орноос ялгарч чадаж байгаа зүйл нь харин замын түгжрээ юм уу даа. Яруу найрагч хүн хажууд тань зөвлөх хийгээд байж байхад улсын ерөнхийлөгч нь “БНМАУ” ….. гэж уншаад ард түмэндээ шоолуулж байгаа таны өмнөөс ичиж харамсаж байна.

Танд энэ олон эрдэмгүй зөвлөхүүд чинь эрдэмгүй болохоороо зөвлөж чадахгүй эхнээсээ таныг улам муухай тэнэг харагдуулахад чинь чимж өгч байна бус уу. Эрхэм ерөнхийлөгч Баттулга танаа. Миеэгомбын Энхболдыг ерөнхийлөгч болохоор тантай хамт дэвшиж байхад

-Та ерөнхийлөгч болох нь тодорхой тиймээс нөхөн сонгууль болох нь тодорхой. Иймээс намайг их хурлын гишүүн болго гэж нэхэж явсан Хулан гэгч (сонссон гэрчтэй юм байна билээ шүү)…

-Нэгдүгээрт. Би ерөнхийлөгч болоогүй байна.

Хоёрдугаарт. Би ерөнхийлөгч болно гэсэн магадлал алга.

Гуравдугаарт. Их хуралд хэн дэвшихийг би биш намын бага хурал мэднэ гэж Энхболд даргыгаа хэлснийх нь төлөө

-Та нар намайг маргаашаас яахыг хараарай гэж хашхираад хаалгыг нь шидэж гараад өөр дээр тань бүүр сүүлд шахуу очиж наалдан өөрийн шунал хүслийг л гүйцээхийн төлөө “Монгол ялна” гэж наалдаж орилсон батгана шүү дээ. Хулан явсан газар хуудуутай гэдгийг Монголын уран зохиолд хар бага наснаасаа энэ хүнтэй дөрөө харшуулан гарч ирсэн болохоор Хулангийн хүн чанар, мөн чанар дэндүү увайгүй, өчүүхнийг би төдийгүй хангалттай мэддэг улс дүүрэн буй.

Өөрт нь ашигтай хэрэгтэй бол чөтгөрийг ч магтан дуулдаг хүн бол Ц. Хулан. Өөрт нь хүссэнийг нь өгөхгүй бол бурхныг ч буг болгож бичиж матахдаа гаргууд сурцтай ийм л хүн гэдэг нь сонины шарласан хуудас эргүүлээд үзвэл хангалттай олон буй. Урваж шарвахыг, долоож наалдахыг хамгийн гаргууд хийдэг ганц яруу найрагч бол Цоодолын Хулан гэгч. Муу муухайг мэддэг ч мэдээгүй юм шиг, үзсэн ч үзээгүй мэт явсаар байтал үлгэрлэвээс хэн нэгний өмнө ухсан нүхийг харсаар атлаа амаа жимийн ахуйд хэн нэгэн тэр нүхэнд унаж хөл гараа бэртээж эсвэл үүрд тахир дутуу болж эсвэл үхэж ч болох.

Монголчууд бид өөр өөрсдийн баримт баталгаатай мэддэг хуурч мэхэлж, хулгайн замаар улс төрд гэтэж байгаа, аль хэдийн орчихсон энэ мэт улсыг зайлуулж оронд нь үнэхээр эрдэм чадалтай үнэнч шударга улсыг залж тавьж байж хүсэж мөрөөдөөд байдаг хөгжил дэвшил гэгчдээ хүрнэ. Эрхэм ерөнхийлөгч өө та дэргэдээ өөрөө өөртөө наасан энэ хорт худалч хуурамч дэлүү шиг улсаас салж чадахгүй байгаа хүн яаж бүхэл бүтэн Монголыг ялуулж, ялалт хөгжил цэцэглэлтэд хүргэх юм бэ??? Ард түмэнд үнэнч шударга ёс суртахууныг дээдэлж амьдрах ёстой гэдгийг та харуулж байх ёстой биш билүү ноён ерөнхийлөгч өө???? Танд итгэж, найдаж горьдсон ард түмэн бид яах вэ.

Улс орны эцэг, найдвар болон гарч ирсэн та энэ хажуудаа дэлүү шиг наалдсан хуурамч бичиг баримт, өндөр боловсролтой гэж хуурч ашиглаж яваа эр эм улсыг зайлуулж эрдэмтэн мэргэдээрээ өөрийгөө тойруулаач. Магадгүй та иймэрхүү улсад хувьдаа төлж барахгүй өртэй аваас хувийнхаа компанид зөвлөх, дарга захирлаа хийлгэнэ үү надад бол ёстой хамаагүй билээ . Иргэд бидэнд сурсан сургууль, үзсэн эрдэм ном огт хэрэггүй юм бол та энэ олон болсон болоогүй их дээд сургуулийг бүгдийг нь нэгмөсөн хаачихвал яасан юм ер нь.

Эс бөгөөс яаж ийгээд олны танил болж аваад хуурч худал ярьцгаахад сургадаг сургууль курсийг Хулан, Чулуун мэтээр удирдуулан үр хүүхдэдээ энэ (гайхалтай)хуурч мэхлэх авьяас чадварыг нь сургацгаавал яасан юм бэ. Монголчууд бид улс шиг улс байж, цаашид илүү хөгжихийн тулд эрдэмтэн мэргэдээ сонсож, тэднээр зөвлүүлж, нийгмээ, төр улсаа хуурч мэхэлдэг хог шаар шавхруунуудаас холдож, тэднийг цэвэрлэж, ирээдүйгээ гэгээн саруулаар харж амьдармаар байна ноён ерөнхийлөгч өө.

Хүндэтгэсэн яруу найрагч, зохиолч Хулганайн Тэргэл Чикаго хот.

11 thoughts on “Яруу найрагч Х.Тэргэл: Өөрт нь ашигтай, хэрэгтэй бол чөтгөрийг ч магтан дуулдаг хүн бол Ц.Хулан

  1. Нэргүй 2018-10-17 19:03 at 19:03

    Тэргэл үнэн үг хэлж. Хулан гэж энэ хя авгай их балиар ашиг хайсан нэр төрний хойноос явдагшдэ. Женко өөрөө боловсролгүй болохоор туслах зөвлөхүүд нь чадварлаг мэдлэг бнуу боловсрол бнуу огт хамаагүй. Ерөнхийлөгч болоход нь тусалж бсн үнэнч зүтгэсэн 10 хүнээ л албан тушаалд тависан. Аса аваргын захиалгаар сумъяабазарыг бүр сайд болгосон бас л боловсролгүй. Тэнэгүүдийн бөөгнөрөл бсн цагт монгол хөгжихгүй өөдлөхгүй!!!

    Хариулах
  2. Зочин 2018-10-18 14:44 at 14:44

    Тэргэл яг зөв хэлжээ. Хулан гэж эргүү ааш гэж адсага шиг авгай

    Хариулах
  3. zochin 2018-10-19 09:03 at 09:03

    tani zaxidal mash zuv yag vneng zorigtoi ilchiljee tsaashid ard tvmen taniig demjine ee

    Хариулах
  4. Эгэл Монгол хүн1 2018-10-19 23:04 at 23:04

    Ц.Хуланг таних ч гүй мэдэх ч гүй,,,Гэхдээ энэ хүний хийж байгаа ажил нь дөв зүйтэй юм шиг санагддаг…Хийж байгаа зүйл ,хэлж байгаа үг нь нь энэ ямар хүн бэ гэдэгийг тодорхойлчдог болсон цаг шүү,,,Хорсож зүхээд байгаа зарим нэг дээрх сэтэггэдэл бичсэн хорсогчид өөсрдөө юу л бол доо,,,

    Хариулах
  5. demjigch 2018-10-20 10:50 at 10:50

    Ts Khulan nairagch bol zirigtoi ch Tsogtoi ch xun !Boloxguig xelj yavdagiinxaa tuluu boorluulj l yavna daa!

    Хариулах
  6. Нэргүй 2018-10-20 10:55 at 10:55

    Sain Nerteniig xarluulagchid mash olon bolj dee xuurxii!Muulaad l bicheed l baixaar xumuus teneg bish bolxooroo yalgaj salgaad l oilgochix bailgui dee !

    Хариулах
  7. зочин 2018-10-28 15:31 at 15:31

    Цөвүүн цагаа гэж

    Хариулах
  8. М 2018-11-07 21:27 at 21:27

    Тэргэл гэж ёстой аймшгийн шулам шиг хар энергитэй харсан үзсэн бүхнээ харааж ерөөж явдаг аймшигтай хүүхэн юмаа. Хувьсал продакний хэдийг харааж ерөөгөөд л элдвээр хэлээд шүүхдээд байсан. ямар ч амжилтанд хүрээгүй. Одоо тэр хар сэтгэлээ Хуланд гаргаж байна. Хулан харин ч ёстой хажууд нь хамаагүй цоглог, дайчин, харилцааны соёлтой биеэ маш зөв авч явдаг мундаг хүн. Атаархаж үхэх гээд ингэж гүтгэж гүжирдэж авахаа болимоор юмаа. дандаа л хар мөртэй заваан юм бичиж байдаг зангаасаа залхдаггүй л юм байх даа.

    Хариулах
  9. зочин 2018-11-15 23:27 at 23:27

    хулангийн соёлтойг ч мэдэхгүй юмаа.нам дамжиж талчганаж явдгийг нь хэн ч мэднэ.өрөвдөлтэй л биеэ авч яваа эмэгтэйн жишээ шүү дээ

    Хариулах
  10. Нэргүй 2018-11-19 07:43 at 07:43

    Хоёулаа сайхан эмэгтэй, Тэргэлээ миний дүү ийм муухай юм битгий бичээрэй. Хэн нь буруу явдалтайг шүүх газар байдаг байлгүй дээ. Хүн зөв явбал зөөлөн шүү дээ. Хө

    Хариулах
  11. Балжмаа 2018-11-19 07:44 at 07:44

    Хоёулаа сайхан эмэгтэй, Тэргэлээ миний дүү ийм муухай юм битгий бичээрэй. Хэн нь буруу явдалтайг шүүх газар байдаг байлгүй дээ. Хүн зөв явбал зөөлөн шүү дээ. Хө

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн