Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна.

2018 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 13-15 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн