Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн бөгөөд багагүй шүүмжлэл өрнөж байгаа билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тойрогт хөрөнгө оруулалт хуваарилахдаа харилцан адилгүй байгааг шүүмжлэх хүн олон бий. Төрийн тэргүүний зүгээс ч “Хангалтгүй боловсруулсан төсөв” гэж дүгнээд тодорхой өөрчлөлт хийхгүй бол хориг тавихаа илэрхийлээд байгаа юм. Тэр дундаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг сонгосон тойрог буюу Увс аймагт бусдаас арав дахин их буюу 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө мөнгө тусгахаар байна гэдгийг тодотгосон.
Энэ тухайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийлээ. Тэрбээр “2019 оны төсөвт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний талыг нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, үлдсэнийг нь улсын төсвөөс санхүүжүүлнэ. Үүнд ирэх онд Солонгосын зээлийн шугамаар нийт 150 сая төгрөгөөр Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан зэрэг арван аймагт тус бүр 38 тэрбум төгрөгийн өртөг бүхий цахилгаан станц барина гэдгийг хэлсэн.
Мөн “Өмнө нь Засгийн газар дараагийн Засгийн газартаа өр өвлүүлдэг байсан. Тухайлбал, Ирээдүйн өв сангийн 1.1 их наядын өрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээж авсан. Бид энэ өрийг дарж, Монголын Засгийн газар анх удаа баялгаасаа 553 тэрбум төгрөгийг Монголын ард түмэнд хадгаламж хэлбэрээр бий болгон өгч байна. Үүнийг 2030 он хүртэл хөндөх эрхгүй” гэлээ. Энэ мэтээр шууд болон шууд бус замаар тойргуудад боломжийн хэрээр хөрөнгө оруулалт тусгасан ч УИХ-ын гишүүд үүнд бодит бусаар хандаж буйг ч тэрбээр тодотгосон. “Минийх долоохон, чинийх долоо гэдэг шиг л зүйл болоод байна. УИХ-ын гишүүд тав, найм, долоон тэрбум төгрөг гэж яриад байгаа нь санхүүжих дүн нь юм. Ийм байхад Ч.Хүрэлбаатарыг муухай харагдуулахын тулд төсөвт өртгийг нь авч яриад яг өөрсдийнхөө тойргийг болохоор тухайн жилд санхүүжих төсвийг нь яриад байгаа юм” гэлээ.
М.Өлзий
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
1 comment
Энэ хогийн дөрвөдүүд үргэлж гадний гар хөл болоод монголын төрд шургалж амжих юм аа үүрд тонилоосой