НӨАТ-ын урамшууллын 2018 оны 9 дүгээр сарын сугалааны тохирол 10-р сарын 21-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал нь 150,000,000 төгрөг байна.