Цалинг нь нэмэх биш харин 15 хувиар бууруулсан ХӨСҮТ-ийн 100 гаруй эмч, сувилагч, ажилтан өнөөдөр ажил хаялт зарлалаа. Тэдний цалинг 100-240 мянган төгрөгөөр хассаныг эсэргүүцэж ийнхүү мэдэгдэл хийж, дараа нь Ажлын хэсэг байгуулж цаашдаа цалингаа нэмүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ ҮЭХ болон эмч, ажилтнууд илэрхийлэв.
Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 01-нд цалинг 08-30 хувиар нэмнэ гэж ярьсан ч өнөөдрийг хүртэл нэмээгүй, харин ч хассан байна.