Албан ёсны эрхтэйгээр Монгол улсад зохион байгуулагдаж буй “Mongolia”s Next Top Model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар үзэгчдэд хүрч буй билээ. Тэмцээн тун ч ширүүхэн өрсөлдөөнтэй өрнөж буй бөгөөд оролцогчид дундаас хамгийн өвөрмөц гэж хэлж болохуйц охид бол Б.Цэцэгмаа, Б.Цэцэгсайхан нар.
Загварын ертөнцөд хөл тавиад багагүй хугацааг үдсэн тэд дизайнер мэргэжилтэй гэдгээ дурдаж байсан бөгөөд тэдний төрсөн эгч Б.Ундраа мөн л дизайнер ажээ. Тэрбээр 2012 онд “Гоёл” наадмаас “Гран При” шагнал хүртэж байсан бөгөөд 2013 онд “Tom & Jerry-Brazilian Dolls” нэртэйгээр танилцуулсан коллекци нь шуугиан тарьж байсан удаатай. Эгч дүү гурвын ээж технологич мэргэжилтэй учир охид багаасаа хувцас загварт дурласан аж.
Харин тэдний аав охиддоо хувцас урлаж өгдөг байсан гарын дүйтэй басхүү мэдрэмжтэй нэгэн байсан учир охид загварын ертөнцөд ийн хөл тавьжээ. Охид Москвагийн Их сургуулийг дүүргэсэн бөгөөд “Citi institute”-д мөн суралцаж байсан гэнэ. 2012 онд охид нэгдэн “We are mod”s community” нэрийн дор ажиллаж эхэлсэн бөгөөд нэг коллекц хийхийн тулд гурвуулаа өөр өөрийн өнцгөөс харан эцэст нь нэг санаа гаргаж ирдэг бөгөөд тун ч онцгой санаа гардаг гэнэ. Одоогоор тэд хамтран “HYB TRASH SHOP”-ийг ажиллуулж буй ажээ. Ингээд тэдний хувийн гэрэл зургуудаас хүргэж байна.