Та өндгөвчний тухай бодохгүй ( жирэмслэх бодолгүй байгаа үед ), та тэдний тухай бодохоо больсон ч гэсэн эдгээр хушга хэмжээтэй эрхтэнүүд нь өдөр тутмын амьдралдаа асар их үүрэг гүйцэтгэдэг. Биологийн талаас нь авч үзвэл “ Биднийг дэлхий дээр илүү олон болгох ба бидний хамгийн чухал эрхтэнүүдийн нэг “ гэж Анагаах ухааны Иеэлийн их сургуулийн эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн шинжлэх ухааны профессор Мэри Жейн Минкин хэлжээ.
Нөхөн үржихүйн хамгийн сайн найзынхаа мэдэхгүй таван зүйл байна.
1.Тэд бүх төрлийн гормоныг үйлдвэрлэгч
Өндгөвч нь эстроген, прогестрон гэсэн 2 даавар ялгаруулдаг. Эдгээр 2 даавар нь бэлгийн бойжилтын үед эмэгтэйн биеийг хөгжүүлэх үүрэгтэй. (хөх ургах, сарын тэмдэг ирэх, гуяар бүдүүрэх г.м) Эстроген прогестрон дааврууд нь умайд үр тогтоход бэлдэж өгөх ба хангалттай хэмжээнд ялгарахгүй бол жирэмслэхэд асуудал үүсдэг. Өндгөвч нь таны биед багахан хэмжээтэй тестостерон ялгаруулах ба энэ нь бэлгийн чиг хандлагыг тодорхойлдог
Тэд хэмжээгээ өөрчилдөг
Таны биеийн бусад эрхтэнүүдээс ялгаатай нь тэдний хэмжээ нэгэн хэвийн байдаггүй ба амьдралынхаа явцад ихээхэн өөрчлөгддөг. Хэвийн үедээ 3-5 см байдаг ба явуулж байгаа үйл ажиллагаанаасаа шалтгаалж хэмжээ нь хэлбэлздэг. Сард нэг удаа өндгөн эс ялгаруулдаг ба энэ үед өндгөвчний хэмжээ томордог. Гэвч энэ нь түр зуурых. Цэвэршилтийн үеэр эдгээр жижиг өөрчлөлтүүд зогсдог. Хэзээ нэгэн цагт таны өндгөвч жагсаалтаас гарвал тэр чигэрээ хатах болно. ( just fun)
Тэд стресст өртдөг
Стресст амархан өртдөг эрхтэн. Таны биеийн хүчилтөрөгчийн хэрэгцээ багасах, магадгүй амьдралд гарах томоохон өөрчлөлтүүд (сургуулиа сольж нүүх, биеийн жингээ хасах зэрэг) нь өндгөн эс гадагшлахгүй байхад хүргэдэг. Энгийнээр хэлэхэд энэ нь жирэмслэлтээс сэргийлэх арга зам ч болдог байна.
Тэд таны батганы шалтгаан байж болно
Дааврын тэнцвэрт байдалд өндгөвчний гүйцэтгэх үүрэг их ба даавартай холбоотой асуудлын ард тэд байж байдаг. Олон уйланхайт өндгөвчний хам шинж гэх мэт тодорхой нөхцөлд эстроген, прогестерон, тестостерон дааврын тэнцвэр алдагддаг. Тестостерон илүүдсэнээр батга гарах, ихэвчлэн эрэгтэй хэв шинжээр үс ургах, биеийн жингийн хэлбэлзэл ажиглагддаг.
Тэд эмэнд хайртай
Жирэмснээс сэргийлэх арга – Pill (Прогестрон эстроген тохирсон тунгаар агуулсан эм- ер нь л эмийг хэлдэг) Америкийн хавдрын нийгэмлэгийн өгүүлсэнээр Pill нь цөөн сараар хэрэглэж эхлэхэд өндгөвчний хорт хавдраар өвдөх эрсдлийг бууруулдаг байна. Pill нь BRCA1 ба BRCA2 генийн мутаци (Таныг өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдлийг үүсгэдэг) зөөвөрлөж буй эмэгтэйчүүдийн хорт хавдраар өвдөх эрсдлийг бууруулдаг. Pill эм нь маш үр дүнтэй бөгөөд хавдрын эрсдэлийг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж зарим судалгаагаар нотлогдсоор байна. гэж Анагаах ухааны Иеэлийн их сургуулийн эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн шинжлэх ухааны профессор Мэри Жейн Минкин тэрээр хэлэхдээ: Энэ бол ( Pill бол) маш сайхан хамгаалалтын хүчин зүйл юм гэжээ.