Туушин зочид буудал заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй учраас өнөөдөр шатыг албадан буулгаж байна.Нийслэлийн Газрын албанаас Туушин зочид буудалд албан шаардлага хүргүүлсэн. Эзэмших эрхийн газраас дур мэдэн хэмжээ хэтрүүлж, нийтийн эзэмшлийг зам талбайг хааж барьсан шат, машины орц гарцаа нурааж, газар чөлөөлөхийг шаардсан юм.
Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа тул “Туушин зочид буудал” ХХК-ийн өмнөх газрыг хотын даргын шийдвэрээр албадан чөлөөлж байна.
2 comments
Энэ ажиллагааг зөв гэж үзэж байна. Цаашид Ийм олиггүй том толгойт хогнуудыг бүр шийтгэж байх хууль ч гаргасан яаадаг юм…
Зөвөө зөв Худалдаа хөгжлийн банк явган хүний гарцгүй машин хоёр эгнээтэй байсныг нэг эгнээтэй болгоод гэрлүүлгээ орж гархад хэцүү байна,