Шангри Ла зочид буудлын хурлын танхимд 09:00 цагаас
“Эмийн хүртээмжийг сайжруулах нь” олон улсын хурал болно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд, АХБ-ны ЭМС-ын ахлах болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч нар оролцоно.
Тусгаар тогтнолын ордны 3 давхарт 09:00 цагаас
“Өнөөгийн Монголын нийгмийн улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа асуудлууд” эрдэм шинжилгээний бага хурал болно.
Спортын төв ордны 4-н давхрын хурлын танхимд 11:00 цагаас
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Спорт ба Хөгжил” улсын зөвлөгөөний хэвлэлийн хурал болно.
Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл”танхимд 11:00 цагаас
Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа”, “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулах хурал болно.
MN-Мэдээллийн төвд 11:30 цагаас
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компаниуд хэрхэн хууль зөрчиж байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд 13:00 цагаас
Нийслэлийн ИТХ “Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай хэвлэлийн бага хурал хийнэ.
БОАЖЯ-ны хурлын танхимд 14:00 цагаас
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Нийслэлийн инновацийн газрын сургалтын танхимд Нийслэлийн халамж, асрамжийн төвийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтануудад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон тэдний гэр бүлд нийгмийн ажил үйлчилгээ үзүүлэх болон сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх арга зүйг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг зохион байгуулна.