Зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow box junction/ хийх ажлыг зохион байгуулж байна.Тодруулбал,
Цэцэг төвийн уулзвар
Цаг уурын уулзвар
Багшийн дээдийн уулзвар
Байгалийн түүхийн музейн уулзварт уг тэмдэглэгээг хийх бөгөөд одоогийн байдлаар Багшийн дээд, Цэцэг төвийн уулзварт уг тэмдэглэгээг хийж дуусгаад байна.
“Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасны дагуу уулзварын шар тэмдэглэгээнд нэвтрэн хөдөлгөөнд саад учруулсан жолоочид торгуулийн арга хэмжээ авах юм.