АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Трамп Африкийн орнуудад айлчлал хийж буй юм. Тус улсын түүхэнд анх удаагаа Тэргүүн хатагтай ганцаараа гадаадын улсад айлчлал хийж буй учир уг айлчлал олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тэргүүн хатагтай айлчлалынхаа талаар “ABC” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэе.
-Ерөнхийлөгч Дональд Трамп таныг ганцааранг нь Африк руу явуулсан. Ганцаараа айлчлал хийхэд тань бэрхшээлтэй зүйл байна уу?
-Нөхөр минь надад итгэж, Африк руу явуулсанд маш их талархаж байна. Би ганцаараа Африк тивд ирсэн ч олон улс намайг АНУ гэдгээр минь харж, үнэлж, дүгнэж байгаа. Тиймээс алдаа гаргахаас их эмээж байна. Улсынхаа нэрийг өндөрт өргөж явах үүргийг би хүлээсэн. Тийм учраас алдаа гаргах эрх байхгүй.
-Ерөнхийлөгч Трамп Африкийн орнуудын талаар тун таарамжгүй үг хэлсэн хэмээн Цагаан ордны эх сурвалж энэ оны эхээр олон нийтэд мэдэгдсэн. Ерөнхийлөгч энэ бүхнийг батлаагүй ч АНУ-Африкийн харилцаа таарамжгүй байгаа. Тиймээс таныг ганцааранг нь Африк руу явуулсан хэмээн олон нийт үзэж буй. Энэ талаар?
-Намайг Африкийн орнуудад айлчлал хийнэ гэдгийг сонссон хүмүүс ийнхүү ярих тодорхой. Би энэ бүхэнд итгэлтэй байгаа. Олон нийт нөхрийн минь талаар маш олон зүйл ярьдаг. Тэдний зарим нь худлаа байдаг. Тиймээс бүх зүйлд итгэх учиргүй. Би нөхөртөө итгэж, хүндэлдэг. Нөхөр минь маш шударга нэгэн.
-Таныг Африкийн орнуудаас өмссөн малгай мөн л дуулиан тариад амжсан?
-Өөрт тухтай хувцсаа л өмсөх учиртай. Тиймээс энэ бүх яриа намайг эмзэглүүлэхгүй байгаа. Хүмүүс миний юу өмсснийг бус юу хийж явааг минь илүү анхаарах хэрэгтэй.
-Олон улсад кибер хүчирхийлэл газар авч, хэн нэгнийг гутаан доромжлох нь эрс нэмэгдлээ?
-Энэ бол олон улсын хамгийн их сэтгэлийг зовоож буй асуудал. Улс бүхэн кибер хүчирхийлэлтэй тэмцэж, улсын ирээдүй болсон залуусыг хамгаалах учиртай. Би цахим ертөнцөд хамгийн их заналхийлүүлсэн хүн. Надад энэ бүхнийг даван гарах амаргүй байсан.
-Ерөнхийлөгч Трамп саяхан АНУ-Мексикийн хил гацсан олон мянган хүүхдүүдийг эцэг, эхээс нь тусгаарлах шийдвэр гаргасан. Гэхдээ та энэ асуудалд нөхрөөсөө эсрэг байр суурьтай байж, бусдын адил тэмцсэн?
-Хүүхэд бүхэн гэр бүлтэйгээ байх учиртай. Би хүүхдүүдэд үнэхээр санаа зовж, үр дүнтэй алхам хийхийг хүссэн. Энэ бүхэн минь үр дүнгээ өгсөн гэдэгт итгэдэг.
-Маш олон бүсгүйчүүд #MeToo хөдөлгөөнд нэгдэж, хэн нэгний ичгүүргүй үйдлийг илчилж байгаа. Ерөнхийлөгч Трамп уг асуудалд тийм ч анхаарлаа хандуулахгүй байгаа мэт санагддаг?
-Бүсгүйчүүдэд хандан хэлэхэд та хэн нэгний талаарх үнэнийг илчлэх гэж буй тал хамгийн эхэнд НОТЛОХ баримтаа үзүүлэх учиртай. Бүх зүйл хууль бусных байх учиртай.
-АНУ-ын цэнхэр гариг дахь үүрэг. Таны бодлоор?
-АНУ бол нэгдсэн улс. АНУ бүх улстай жигд харилцдаг. АНУ олон улсад энхтайван тогтоох, ядуу буурай улсад халамж анхаарлаа хандуулж, хүчирхийлэл ба мөргөлдөөнийг таслан зогсоох энхийн үүрэг гүйцэтгэж байна. Зарим хүмүүст маш их боломж олгож байгаа.
-Трамп Ерөнхийлөгч болсон цагаас хэвлэл мэдээллийнхэн санаатайгаар өдөөн турхирч, гутаан доромжлох үйлдэл эрс нэмэгдсэн.
-Надад энэ бүхэн таалагдахгүй байгаа. Бид бүгд л алдаа гаргадаг. Төгс хүн гэж үгүй.