2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагджээ. Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацаа гарсан байна. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос эхлэх юм байна.
Нийслэлийн сурагчид,
Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 04-нийг дуустал – нэг долоо хоног;
Хоёрдугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 13-ныг дуустал – гурван долоо хоног,
– VI-XII ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 13-ныг дуустал– хоёр долоо хоног;
Гуравдугаар улирлын амралт
– бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 31-нийг дуустал– хоёр долоо хоног;
Зуны амралт
– I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас,– III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 01-нээс, – VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 8-наас эхэлнэ.
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид,
Нэгдүгээр улирлын амралт
– бүх ангийн сурагчид аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 04-нийг дуустал – нэг долоо хоног;
Хоёрдугаар улирлын амралт
– I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 13-ныг дуустал – хоёр долоо хоног, – VI-XII ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 06-ныг дуустал – нэг долоо хоног;
Гуравдугаар улирлын дундуур
– Цагаан сарын амралт нэг долоо хоног; Гуравдугаар улирлын амралт – бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 31-нийг дуустал – хоёр долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын гуравдугаар улирлын амралтаас нэг долоо хоногийн өмнө эхэлж болно.
Эсвэл нэг долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;
Зуны амралт
– I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас, – III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 01-нээс, – VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 8-наас эхэлнэ. Энэ жилийн сурагчдын амралтыг олон талыг бодолцож төлөвлөжээ. Үүнд, -Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг арванхоёрдугаар сард амарна.
-Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна.
-Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна. -Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна.