Өнгөрсөн 60 жилийн турш зөвхөн Пепси уусан эмэгтэй

Энэ жил 77 настай Жеки Пэйж өнгөрсөн 60 жилийн хугацаанд Пепси ундаанаас өөр шингэн зүйл уудаггүй байсан гэжээ. Жеки Пэйж өдрийг Пепси ундаа уухаас эхлүүдэг бөгөөд өдөрт дунджаар 4 лааз ундаа уудаг байна. 1954 онд Пепси ундааг анх амсах үедээ тэрээр дөнгөж 13 настай байсан гэнэ.
Пепси ундаанаас өөр юу ч уулгүй 60 жил болсон эмэгтэй “Бусад хүмүүст миний энэ зуршил гаж санагдаж болох ч надад хамаагүй. Би зүгээр л энэ удааг уух дуртай. Гэхдээ шилтэйг нь биш лаазтайг нь уудаг гэдгээ хэлмээр байна. Лаазтай, хүйтэн Пепси сайхан амттай байдаг” хэмээн Жеки Пэйж хэлжээ.
Хийжүүлсэн ундаа байнга хэрэглэдэг ч түүний бие эрүүл саруул, уг ундааг тогтмол хэрэглэснээс үүдсэн ямар нэг өвчин эмгэг байхгүй гэж Жеки Пэйж онцолсон байна.