Грейпфрут нь антиоксидант гэдгээрээ алдартай, мөн нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг.
С, А, В, Д, Е амин дэм болон кальци, фосфор, магни, марганец, цинк, зэс болон төмрөөр баялаг.
Эрүүл мэнд болон гоо сайханд зориулсан шидэт ундаа
Орц: Нэг том, бүрэн боловсорсон грейпфрут
Нэг хоолны халбага зөгийн бал Грейпфрутээ дундуур нь хуваана, жимс хүйтэн байх ёстой (хөргөгчнөөс шууд аваарай), зөөлөн эдийг нь халбагаар ухаж авна. Зөөлөн эд, зөгийн балыг блендерт хийж сайтар холиод зуурмаг болгоно. Энэхүү ид шидийн ундаа шим тэжээлтэй дараах элементийг агуулдаг:
Пектин – илүүдэл холестериныг гадагшлуулах нөлөө үзүүлнэ (хэрвээ та өдөр болгон грейпфрут идэж байгаа бол холестерины хэмжээ 15,5 хувиар, харин триглицеридын хэмжээ 27 хувиар буурдаг), мөн цусан дахь инсулины хэмжээг багасгаж бодисын солилцоог идэвхжүүлдэг байна. Ликопин – бие махбодид агуулагдсан хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй.
Өдрийн хоолны дараа хэдхэн балга уухад (хоол идээд 20 минут хүлээгээрэй) хоолоор авсан калорийн бараг тал хувийг шатаана. Уг ундаа нь зүрх судасны өвчлөл, цусны өндөр даралтын үед нэн тустай. Үүнээс гадна хүйтний улиралд амин дэмээр хангаж ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй, төрөл бүрийн хавдар зэргээс мөн хамгаална гэж үздэг байна.