Маш гоё загварлаг хувцас авлаа гэж баярлаж байтал эхний угаалтаараа л сунаад эсвэл өнгөө алдаж байсан тохиолдол танд бий юу? Та “тийм” гэж хариулахыг бид мэдэж байна. Энэхүү асуудлаас зайслхийхийн тулд та чанаргүй хувцсыг дэлгүүрт таньж сурах хэрэгтэй бөгөөд мөнгөө хэмнэх хэрэгтэй. Одооноос эхлээд анхааралтай харж байгаад сонголтоо хийж байгаарай. Чанартай хувцсыг ялгаж сурах 8 арга
Даавуу ингэж харагдахгүй Даавуун материалтай хувцас сонгох гэж байгаа бол үзүүр хэсгийг нь атгаж үзээрэй. Хэрвээ базсан цаас шиг болж байвал чанаргүй гэж үзнэ. Уг материалыг тусгай бодисоор боловсруулсан байна, тэгээд л хэлбэрээ алдахгүй өлгөөтэй байгаа юм. Ийм хувцас анхны угаалтаараа л хэлбэрээ алдаж хэрэггүй даавуу болно.
2. Оёдол нь чанга байх ёстой Оёдлын чанарыг шалгахын тулд – хувцасны оёдолтой хэсгийг зөөлөн татаж үзээрэй. Татахад оёдол арзайх ёсгүй. Хэрвээ арзайж байвал – таны гарт чанаргүй хувцас байна, мөнгөө дэмий үрэх хэрэг гарах нь.
3. Ил цахилгаанаас далд нь дээр Хувцасны цахилгааныг дандаа анзаарч байгаарай, аль болох төмөр тэгээд далд цахилгаантайг сонгохыг хичээнэ. Ил байгаа цахилгаан хурдан эвдэрдэг, ялангуяа хуванцар бол. Энэ аргаар та чанартай хувцас сонгож болно.
4. Цахилгааны урт таарч байх ёстой Хувцас худалдаж авахаасаа өмнө цахилгааны хоёр үзүүр яг нийлж байгаа эсэхийг шалгаж байгаарай. Ихэнх тохиолдолд цахилгааныг дээр доор нь оёсон байдаг, бас өнгө нь зөрүүтэй юм шиг. Хэрвээ ийм бол чанаргүй хувцас гэж үзнэ, удаан эдэлгээ даахгүй.
5. Тэмдэглэгээ маш ихийг өгүүлнэ Цэвэр даавуу ямар ч эргэлзээгүй синтетик материалаас илүү сайн эдэлгээ даана. Гэхдээ 100 хувийн хөвөн даавуу нь хэд хэдэн удаагийн угаалгын дараа муудах нь амархан. Тийм учраас хиймэл хөвөн даавууны орцтойг сонгохыг хичээгээрэй, жишээ нь вискоз эсвэл нейлон, гэхдээ эзлэх хэмжээ нь 30%-иас ихгүй байх ёстой. Одоо ямар хувцас чанартай болохыг та мэдэж авлаа.
6. Ямар ч илүү утас байх ёсгүй Хувцасны хээ хуар болон утсыг сайтар ажиглах хэрэгтэй. Хувцасны зураг, хээ хуар нь яг адилхан байх ёстой, нэг өнгийн, бас оёдол нь нэг өнгийн утсаар явсан байна уу гэдгийг анхаар. Хэрвээ өөр өнгийн утас орж ирсэн байвал уг барааг үйлдвэрлэхэд нэг их анхаарал хандуулаагүй болохыг илтгэнэ.
7. Гогцоо, товч Энэ бол хувцасны чанарыг илэрхийлэх онцгой шинж мөн, хуурамч эсвэл дуураймал хувцас оёход үүнд анхаарал огт хандуулдаггүй. Сонирхож байгаа хүн харин үүнийг анхаарах ёстой. Товч нь сайтар бэхлэгдсэн байх ёстой, хажуугаар нь сэрвийх ямар нэгэн утас байх ёсгүй. Харин товчны нүх нь жигд оёдолтой цэвэрхэн байна. Дээрх нөхцлүүдийг хангасан хувцас л худалдаж аваарай. Эс бөгөөс товч нь удахгүй унана, үүнд та нэг их баярлахгүй нь лавтай.
8. Нугалаасыг шалгаарай Дотор нугалаасыг дандаа шалгана. Ямартай ч 4 см хүртэл нугалж оёсон байх ёстой – хэрвээ өмд эсвэл банзал бол, харин нимгэн цамц, футболкны хувьд 2 см хүртэл нугалж оёсон байх ажээ. Хэрвээ огт нугалаагүй захыг нь шууд эмхэрдэж оёсон байвал таны өмнө чанаргүй хувцас өлгөөтэй байна. Бидний өгсөн цөөн хэдэн зөвлөгөө чанартай хувцас авахад тусална гэж найдаж байна. Дүрмийг баримталж, мөнгөө хэмнээрэй