Загвар өмсөгч Д.Нора: Шоунд Ази охид биш эрлийз охид шалгарсан нь таалагдаагүй

2018-10-12 11:271min3
noraa

“Mongolia”s next top model” шоуны ерөнхий шүүгчээр ажиллаж буй загвар өмсөгч, модель Нора “Asia”s next top model” шоуны шүүгчдийг хатуухан шүүмжлэв.

Монголд байдаг цөөхөн хэдэн өндөр зэрэглэлийн моделиудийн нэг  Норад одоо явагдаж буй нэвтрүүлгийн шүүгчдийн шүүлт түүнд таалагдахгүй байгааг тэрбээр дурдсан бөгөөд “Нүд нь ширгэчихсэн утсан хүүхэлдэйнүүд вэ яадаг! Би ийм хамтран шүүгчидтэй байсан бол шууд жийгээд жийгээд унагаачихсан байгаа” гэсэн байна.

Учир нь шоуны шилдэг гуравт цэвэр Ази охид биш эрлийз охид шалгарсан нь түүнд таалагдаагүй бөгөөд Ази охидын дайчин, хурц төрхийг үл ойшоон байдаг л нэг Европ төрхийг гарган ирж байгаад бухимдсан аж. Тэрээр мөн тус нэвтрүүлгийн Монгол дахь хувилбарт оролцож буй охидыг шүүмжлэгсдэд хандан “Asia”s next top model” шоуг үзэхийг зөвлөсөн бөгөөд үүгээрээ өөрийнхөө сонголтыг баталгаажуулж буй бололтой. Харин түүний шүүн явуулж буй тус шоу нэвтрүүлэг 2017 онд зохиогдсон “Next top model” шоу нэвтрүүлгүүдийн шилдэг 15-аас хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.

3 сэтгэгдэлтэй

  • ard

    2018-10-12 13:34 at 13:34

    үхсэн баас монголын загвар өмсөгчид гэж юу байдгийн бэ.жинхэнэ нэргүй биеэ үнэлэгчид байдаг ш дээ..тэгээд ч .яаж ч хичээгээд европ охидын дээр гарна гэж байхгүй ш дээ..хирээ мэдэж хөлөө жийвэл таарна..тэнэг тахиа вэ..

    Хариулах

  • Zochin

    2018-10-12 16:08 at 16:08

    нора ч мундаг шүү одгэрэл хужаа намдаад хөгшдөөд байна зайлаа

    Хариулах

Zochin сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй