Дуу чимээ ихтэй орчинд, эсвэл хөгжим чангалсан газарт хүмүүс ууж идэх зүйлийнхээ сонголтыг дандаа буруу хийдэг болохыг Швед, Америкийн сэтгэл судлаачид олон янзын туршилтаараа тогтоожээ. Тийм шуугиантай орчинд ихэвчлэн тос, илчлэг ихтэй хоол унд, амттан захидаг аж.
Жишээ нь, Стокгольм дахь нэг зоогийн газарт 14 хоногийн хугацаанд хөгжмийг 50 болон 75 дицибелд тохируулан тавьжээ. Хүний ярих ердийн дуу хоолойн үзүүлэлт нь 50 байдаг бол нөгөөх нь угаалгын машинаас гардаг чимээнийх аж. Судлаачид хоёр долоо хоногийн турш эл хэмжээнүүдээр жааз хөгжмийн аязын чанга, сулыг тохируулан ажигласан байна.
Ингэхэд “чимээгүй” үед үйлчллүүлэгчид ногооны салат, чихэргүй цай, кофе зэргийг захиалж байсан бол “ шуугиантай” өдөр ихэвчлэн хийжүүлсэн ундаа, шарсан мах, төмс сонгосон гэнэ. Өөр нэгэн туршилтдаа хамруулсан хүмүүст тэд 50, 70 дипецельтэй хөгжим сонгосны дараа хоол сонгуулахад мөн л дээрийн адил байжээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин