1. Жүржийн хальсыг батганы эсрэг Батга нь бохирдлоос үүдэлтэй буюу арьсны нүхэнд тос, бактери зэрэг бөглөрснөөс үүдэлтэй гардаг. Жүржийн хальс ямар үйлчилгээ үзүүлэх вэ? Арьсны нүхний гүнд орж бохирдлыг арилгана. Жүржийн хальсыг нунтаглан нухаш бэлдэж нүүрэндээ маск тавих байдлаар хэрэглэнэ. Зөвхөн батга гарахаас хамгаалаад зогсохгүй тослог арьсны тослогийг багасгадаг байна.
Батга эмчлэх бас нэгэн арга – жүржээр байнга пилинг хийх. Жүржийн хальсанд агуулагдах ширхэглэг нь гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжиж өтгөн хатахаас хамгаалдаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй. Арьсанд хэрхэн нөлөөлөх вэ? Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа нь биеэс хорт бодис гадагшлуулна. Биед агуулагдах хорт бодис багасна гэдэг нь батга багасахад нөлөөлнө.
2. Жүржийн пилинг арьс цайруулна Арьсан дээр толбо үүсээд байна уу? Жүржийн хальс нь байгалийн гаралтай цайруулагч болж өгнө. Үүнээс гадна, жүржийн хальс нь борлосон эсвэл нарны туяанд түлэгдсэн арьсыг сэргээдэг байна. Жүржийн нухаш хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Яагаад гэвэл уг пилинг нь нимбэгийн хүчил ихээр агуулах тул арьсыг түлж болзошгүй.
3. Хар батганаас салаарай Жүржийн хальстай маск хар батганаас салгана. Энгийн маск бэлдэхэд: Тараг, нунтаг жүржийн хальсыг адил хэмжээгээр хольж хутгана. Нүүрэндээ түрхээд 15 минут байлгана, дараад нь бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Хар батга арилгах энгийн арга бөгөөд арьсны илүүдэл тос, бохирыг бүрэн авч арьсны нүхийг цэвэрлэнэ.
4. Үрчлээнд “үгүй” гэж хэлцгээе Жүржийн хальсанд агуулагдах антиоксидант нь арьсны эрүүл эсийг гэмтээх чөлөөт радикалтай тэмцэнэ. Эдгээр чөлөөт радикалууд нь үрчлээ суухад маш их нөлөө үзүүлдэг. Мөн жүржийн хальсанд агуулагдах кальци нь эрт хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг байна. 5. Арьс өнгөө алдах Жүржийн хальсанд агуулагдах С амин дэм болон антиоксидант нь арьс хэт тослогтох эсвэл хуурайшихаас хамгаална. Арьсанд түрхэхэд тонерийн үүргийг гүйцэтгэж арьсны үхэжсэн эс, бохирыг арилгана. Үүнээс гадна кальци нь антиоксидант ялгаруулахад нөлөөлж арьсыг илүү эрүүл, өнгөлөг болгодог байна