Бид гадилны хальсыг юу ч бодолгүй хогны сав руу хаядаг. Гэвч гадилны хальсыг олон зүйлд ашиглаж болдог байна. Тухайлбал, гал тогооны өрөөн дэх эд зүйлсийг цэвэрлэх эсвэл гоо сайхнаа арчлахдаа гадилны хальсыг ашиглаж болно. Ингээд хамтдаа гадилны хальсыг чухам юу юунд ашиглаж болохыг мэдэж авцгаая.

 

1. Батга арилгах Гадилны хальс нь найрлагадаа витамин C, витамин Е амин дэмүүд болон кали, цайр, төмөр, манганийг агуулдаг. Эдгээр шим тэжээлүүд нь арьсыг амрааж, батгыг арилгах ач тустай. Түүнчлэн гадилны хальсанд лутейн болон каротенойдууд байдаг бөгөөд үрэвслийг намдаах, үрэвсэл бий болохоос сэргийлдэг тул батга гарахыг зогсооно. Гадилны хальсаар нүүрээ 5-10 минут үрнэ Арьсаа угаана Өдөрт хоёр удаа энэ аргыг хэрэглэнэ

 

2. Үрчлээтэхээс сэргийлэх Нүүрний арьс үрчлээтэх нь арьс уян хатан болон хатуу чанга байдлаа алдаж буйтай холбоотой. Гадилд агуулагдах антиоксидантууд болон витамин C нь таны арьсыг үрчлээтэхээс сэргийлнэ. Гадилны хальсыг нүүрэндээ тавиад 30 минут эсвэл шөнийн турш байлгана Нүүрээ угааж, чийгшүүлнэ 7 хоногт 3 удаа энэ аргыг ашиглаарай

 

3. Мөнгөн эдлэлийг өнгө оруулах Хэрэв таны мөнгөн эдлэл өнгө зүсээ алдах эсвэл зэвэрсэн бол, гадилны хальсыг ашиглаж болно. Гадилны хальс кали агуулдаг учир метал эд зүйлийг өнгө оруулах үйлчилгээтэй байдаг. Гадилны хальсыг холигчинд хийнэ Тал аяга ус дээрээс нь хийж холино Зуурмаг болтол нь сайтар холих хэрэгтэй Зуурмагаасаа авч, мөнгөн эдлэл дээрээ түрхэж, сайтар үрнэ

 

4. Өргөс авах Гадилны хальс ферментүүдээр баялаг учир арьсны завсар орсон гадны биетүүд болох өргөс, өвс болон зомгол зэргийг төвөггүй авах боломжтой. Боловсорсон гадилны хальсыг гадны биед орсон арьсан дээрээ тавина Ойролцоогоор 15 минут байлгана Арьсаа зөөлөн үрж, гадилны хальсыг авна Сүүлд нь гадны биетийг өвдөлтгүй авах боломжтой

 

5. Бордоо болгож ашиглах Гадилны хальсыг бордооныхоо талбайд тавибал, илүү их кальци, магни, фосфат, кали, сод болон хүхэр ялгаруулах боломжтой болно. Эдгээр нь ургамал, ногоог хурдан ургахад ач тустай эрдэс бодисууд юм. Гадилны хальсыг хэрчиж, олон жижиг хэсэг болгоно Ургамал, ногооны үндэсний хажууханд гадилны хальсыг тавина Хөрсийг нь далд ортол услана

 

6. Шүд цагааруулах Гадилны хальс калигаар баялаг болохоор кофе, цай болон нэрс, бөөрөлзгөнөөс болж шүдэнд тогтсон шарыг ямар ч асуудалгүй арилгана. Шүдээ сайн угааж, усаар зайлна Шүдээ гадилны хальсаар 2 минут сайтар үрнэ Шүдээ дахин угаах бөгөөд энэ аргыг өдөр бүр туршаарай

 

7. Сорвийг бүдгэрүүлэх Арьсны асуудлууд болох хавагнах, улайх эсвэл сорви тогтох үед гадилны хальсыг ашиглаж болно. Гадилны хальсны найрлагад тослог хүчил агуулагддаг бөгөөд энэ нь арьсан дээрх сорвийг бүдгэрүүлэх ач тустай. Гадилны хальсыг асуудалтай байгаа арьсан дээрээ тавина 1 цаг эсвэл шөнийн турш байлгана Өдөр бүр энэ аргыг туршаарай

 

8. Толгойн өвчнийг анагаах Толгойн өвчнийг байгалийн аргаар анагаах боломжтой. Үүний тулд гадилны хальсыг дух, хүзүү болон нуруун дээрээ тавиж, толгойн өвчнийг анагаана. Энэ нь гадилны хальсанд агуулагддаг калитай холбоотой. Гадилны хальсыг хөлдөөгчинд хийж, ойролцоогоор нэг цаг байлгана Гадилны хальсыг хэдэн хувааж, дух, хүзүү болон нуруун дээрээ тавина Бүлээн болтол нь байлгах хэрэгтэй Толгойн өвчнийг намдтал хэдэн ч удаа ашиглаж болно

 

9. Махыг зөөллөх Та стейкийг илүү зөөлөн, шүүслэг болгохыг хүсч байвал, махаа болгож байгаа тогоонд гадилны хальс хийхэд хангалттай. Үр дүнд нь салахын аргагүй амттай, шүүслэг стейк бэлэн болно.

 

10. Арьс загатнахыг болиулах Гадилны хальс загатнаж буй арьсанд сайн нөлөөтэй. Учир нь гадилны хальсанд агуулагдах гистамин болон магни, витамин Ц, Е амин дэмүүд байдаг. Иймд шумууланд хазуулсан эсвэл хордлогоос болж арьс загатнахыг гадилны хальсны тусламжтай зогсоож болно. Загатнаж буй арьсан дээрээ гадилны хальсаа тавина 10-15 минут байлгана Гадилны хальсыг авч, дахин загатнаж буй арьсан дээрээ тавина

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн