Үүнээс илүү хэрэгсэл гэж би мэдэхгүй. Миний хөл төгс болжээ. Оролдоод үз, та харамсахгүй. Хэрвээ таны хөлийн арьс зарим газраараа хатаж, хатууран, цэврүү, эвэр, мөөгөнцөр бий болсон бол энэ нийтлэл танд хэрэгтэй зүйл юм шүү.
Орчин үед эмэгтэй хүний гоо сайхны нэгэн хэмжүүр нь хөлний байдал юм. Эмэгтэй хүн биеэ арчилсан, маш сайхан харагдаж байсан ч хөл нь бохир, арчилгаа муу байвал чухам энэ л таагүй байдал тухайн хүнд сэтгэгдэл төрүүлж үлдэнэ.
Тиймээс биеийн энэ хэсэгт их анхаарал хандуулж, хөлийн гоо сайхан, эрүүл байдлыг хянаж байх хэрэгтэй билээ. Хэт нарийн, хөл барьсан гутлаас зайлсхийх хэрэгтэй ба энэ нь хөлийн арьс хатуурах, арьсанд толбо бий болох зэргээс гадна муухай хумс, мөөгөнцрийн шалтгаан болдог.
Гутлаа өмсөхийн өмнө хөлдөө багахан вазелин түрхэх нь хөлөө хангалттай чийгтэй байлгаж, бактери болон мөөгөнцрөөс хамгаална. Хөлөө аль болох хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй ба битүү гутал дотор байх чийг нь эвгүй үнэр, халдвар бий болгоно. Хэдийгээр итгэхэд хэцүү боловч үнэтэй гоо сайхны салон орж янз бүрийн үнэтэй үйлчилгээ хийлгэхийн оронд гэрийн нөхцөлд хийсэн хэрэгсэл ашиглан сайхан хөлтэй болж болох юм.
Орц:
Нимбэгийн шүүс Үрэх хэрэгсэл 4 ширхэг шахмал аспирин 1 хоолны халбага ус Хэрэглэх арга: Хамгийн эхлээд аспиринаа буталж нунтаглаад дараа нь нимбэгээс шүүсийг нь шахан авч (багадаа 2 хоолны халбага хэмжээтэй) аспиринтай холино. Одоо хөлөө сайн норгоод хөлс, бохирыг арилгаад, халуун устай саванд хөлөө 15 минут дүрж хатуу арьс зэргийг дэвтээн зөөлрүүлнэ. Хөлөө маш сайн хатах хэрэгтэй.
Одоо бэлдсэн холимгоо түрхэх ба хатсан, гэмтсэн, цэврүү үүссэн, мөөгөнцөртсөн зэрэг арьсанд ихээхэн анхаарч түрхэнэ. Дараа нь бариу оймс өмсөн 20-30 минут болоод бүлээн усаар угааж, үрэгчээр зөөлөн үрж хатсан, үхэжсэн арьсыг зайлуулна. Энэ аргыг долоо хоногт 2 удаа хийх ба үр дүн нь таныг бишрүүлэх болно