Чуулганы эхэнд Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг “Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавьсан юм.
Түүний илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Монгол Улсын хөрөнгө оруулалт нэг салбарт төвлөрсөн байна.Ялангуяа, нийт хөрөнгө оруулалтын ⅔ нь Канад болон БНХАУ-ынх байгаа нь эдийн засгийг хэт хараат ба эмзэг харагдуулж байна.
- Уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, хөдөө аж ахуй, цахим худалдаа болон аялал жуулчлал гэсэн салбарт хөрөнгө оруулалт татвал эдгээр нь Монгол Улсын өрсөлдөх боломжтой салбарууд гэж харж байна.
- Үндэстэн дамнасан 700 гаруй корпорацийн захирлууд дунд улс орнуудад хөрөнгө оруулахад юуг анхаарах хэрэгтэй талаар судалгаа явуулахад тэд зах зээлийн хэмжээ, тогтвортой тийм ч чухал биш болохыг хэлсэн. Харин улс төрийн тогтвортой байдал чухал бөгөөд валютын урсгалыг Засгийн газраас хязгаарлах, хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх буюу улсын орлого болгох зэрэг нь хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр эмзэглүүлдэг гэж хариулсан.
- Хөрөнгө оруулагчийг хааж, боох нь нэг хөрөнгө оруулагчийн эсрэг ажиллагаа биш, бусад хөрөнгө оруулагчдыг болгоомжлох нөхцөлд хүргэдэг.
- Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдыг дэмжихэд анхаарах хамгийн гол зүйл нь бодлогын томоохон өөрчлөлтийг гэнэт хийхгүй байх явдал.
- Хөрөнгө оруулалтыг хариуцсан мэргэжлийг байгууллага алга.
- Эдийн засгийн чуулган шинэ нөхцөлийг бүрдүүлэх сайхан талбар болно гэж найдаж байна.
“Хүчээ нэгтгэе” уриатай зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2018” хоёр өдөр Төрийн ордонд үргэжлэх юм.