Монгол Улсын Засгийн газар 2012 оны тавдугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон.
Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааны мэдээллийн төв өнөөдөр нээгдлээ. Тус мэдээллийн төв нь 1072 хувьцааны талаарх бүх мэдээллийг иргэдэд өгөх зорилготой аж. 1072 хувьцааг хэрхэн арилжих, ямар үнэтэй байх, өвлүүлж болох эсэх, танд хэдэн ширхэг хувьцаа байгаа зэрэг хувьцааны талаар бүх мэдээллийг энэ төвөөс авах боломжтой юм.
Хувьцааны талаарх бүх төрлийн сургалт энд явагдах аж. Сүхбаатарын талбайн баруун талд байрлах тус төвд иргэд өөрийн биеэр очиж мэдээлэл авахаас гадна 1800-1072 утсаар холбогдож болно.