Байр түрээс гэдэг хаана ч хямд биш асуудал. Ялангуяа гадны орнуудад аялж буй үед энэ бол хамгийн хүнд асуудлын нэг болдог. Гэхдээ Германы нэгэн жижигхэн хотод түрээс гэдэг асуудал биш юм байна. Энд жилд ердөө л 88 центээр хувийн орон сууц түрээсэлж болно. Энэ журам 500 жилийн турш өөрчлөгдөөгүй аж. Фуггерай хотыг баян банкир 1520 онд толгой хоргодох байртай болох шаардлагатай хүмүүст туслах зорилгоор байгуулсан гэлцдэг.

Хот тэрхүү уламжлалаа өдий хүртэл хадгалсан бөгөөд одоо 147 байр бүхий 67 орон сууц Европтоо хамгийн эртний нийтийн орон сууц хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж энд суурьшихын тулд хэд хэдэн нөхцөлийг биелүүлэх ёстой. Юуны түрүүнд өдөрт гурван удаа мөргөл үйлддэг католик шашинтан байх хэрэгтэй. Түүнчлэн хөрш Аугсбург хотод дор хаяж хоёр жилийн турш аж төрсөн байх ёстой аж. Эртний байшингууд нь яг л таун хаустай төстэй бөгөөд сууц бүр өөрийн гэсэн үүдтэй.

Дотоод заслын хувьд тун энгийн, элдэв зүйлгүй. Харин байр болгон шаардлагатай тавилга хэрэгслээрээ тоноглогдсон. Жишээлбэл, гал тогоо, хоолны өрөө нь ийм байдалтай харагддаг. Угаалгын өрөөнд ч угаалгын машин, ус халаагч гээд шаардлагатай бүх зүйл бий. Харин унтлагын өрөө нь ийм. Илүү зүйл үгүй, тун даруухан, цэвэрхэн байгаа биз. Ийм ер бусын тосгон уламжлалаа сахиж, оршин суугчдадаа гайхалтай хандсан байдалтайгаар оршин тогтнож байна.

By updown

2 thoughts on “Байрны түрээс 1520 оноос хойш өөрчлөгдөөгүй тосгон”
  1. хүний хэрэгцээ уг нь маш энгийн шүү дээ. Ёстой сайхан газар байна даа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн