Телевизэд сэтгүүлчээр ажилладаг эмэгтэйг зургаан залуу хүчирхийлжээ

Сүхбаатар аймгийн SB телевизэд сэтгүүлчээр ажилладаг эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг гарсан байна. Сэтгүүлч эмэгтэйг хоёр танилтайгаа уулзаж байх үедээ ухаан алдсан гэдгээ цагдаад өгсөн мэдүүлэгтээ хэлжээ.Ухаан ороход хувцсыг нь урж тасалсан байдалтай байсан ба зургаан залуу хүчирхийлсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр залуу сэтгүүлч эмэгтэйгийн согтууруулах ундаад нь ухаан алдуулах зүйл хийсэн байх магадлалтай.
Ухаан алдсаны дараа нэмж хүчирхийлэгч дөрвөн залуугаа дуудаж зургуулаа нийлж уг бүсгүйг хүчирхийлсэн гэсэн юм. Энэ хэргийн талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас асуухад ийм хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбар өгчээ.