Дэлхийн хүн амын тал, магадгүй түүнээс ч илүү хувь нь гадил хэмээх жимсийг буруу иддэг болохыг мэдэх үү. Харин гадилыг хэрхэн зөв идэх вэ?
Гадил бол хүмүүсийн амтархан иддэг, хамгийн ашигтай жимс. Гэхдээ ашигтай чанарыг нь биедээ илүү шингээхийн тулд зөв идэх ёстой. Харин зөв иднэ гэдэг зөв, буруу хальслахтай ямар ч хамаагүй.
Гадилыг аль ч талаас нь хальслан идэж болно. Хамгийн гол нь хүмүүс хальс, зөөлөн эд хоёрын дунд байдаг энэхүү утас шиг зүйлийг нь авч хаядаг. Мэдээж утас шиг энэ зүйл амттай харагдахгүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хогийн саванд хаяхад дэндүү хайран зүйл гэж хоол судлаачид баталж байна.
Учир нь энэхүү утас шиг ширхэглэг зүйл буюу флоэм нь нэг ёсондоо гадилын “судас” бөгөөд энэ жимсний өсөлтөд шаардлагатай тэжээллэг бодисуудыг тээвэрлэгч нь юм. Үүгээр дамжиж кали, эслэг, А аминдэм, В6 аминдэм зэрэг бүхий л ашигтай зүйл зөөлөн эд рүү ордог. Тиймээс зөөлөн эдээсээ ч илүү ашигтай бодистой гэсэн үг.
Мэдээж үүнийг идэх, үгүй нь таны л асуудал. Сонирхуулахад флоэмоор түүнчлэн гадил бүрэн боловсорсныг мэдэж болдог. Ногоондуу өнгөтэй гадил жимсэнд энэхүү утас шиг зүйл нь бараг мэдэгддэггүй бол бүрэн болсон гадилынх амархан салж, хуурдаг байна.21
3 comments
zarimdaa hamt idej orhidog buruu bish um baina
Яршиг зүгээр, хальстай нь идчихмээр юм байна дөө.
Тэхээр гадилаа идэхгүй хальсаа л мэрэх болоод байна аа даа?