Монголын загварын ертөнц дэх сайхан хосуудын нэг бол загвар өмсөгч Э.Энхболд болон дизайнер Д.Отгонжаргал нар. Насны зөрүүнээсээ болоод асуудалтай тулгарч байснаа нуудаггүй хосууд хэдийнээ арван жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд тэд хоёр хүүхдийн ээж аав болоод буй.
Баяртай жаргалтай мөн зовлон гунигтай цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн тухайгаа дизайнер Отгонжаргал дурсан “Тийм мундаг он удаан жил биш ээ. Сайндаж муудаж, гомдож, туньж, уучилж энэрсэн 10 жил, бас үхтлээ жаргасан 10 жил минь. Тээр долоон жилийн өмнө ээж маань хэлж байсан, юунаас болж хэрэлдсэн юм, юундаа уурладаг юм гээд хэлж билээ.
Чи зовсон үедээ нөхрөө бас бодоод надаас илүү зовж байгаа, өвдсөн үедээ надаас илүү өвдөж байгаа байх гэж ингэж л бодож ирсэн цагт жинхэнэ хосын AЗ ЖАРГАЛ ирдэг гэж. Үнэхээр сайхан үг байна уу ….kkk бас инээдтэй санагдаад яаг тэгж бодож чадна даа л гэж бодож байсан байна. Харин сүүлийн он жилүүдэд ингэж боддог болсон байна аа. Бас хайрлахын, энэрэхийн, уучлахын, тэвчихийн, хүндэтгэхийн төлбөр нь АЗ ЖАРГАЛ, жаргал байгаа газар эд хөрөнгө, оюун билэг, амжилт, эрч хүч ирэх нь тодорхой шүү дээ. Хүмүүс намайг азтай эмэгтэй гэдэг. Гэхдээ би нөхрөө азтай эр хүн байлгахын тулд бас хичээдэг. Сайхан хайр байдаг, учирсан бол нандигнаж яваарай” гэжээ.
6 comments
Сайхан гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Ene zaluu ni yamar ih shivees hiilgyylsen um dee. Homsog, yryyl …
saihan ger buld az jargal husei mundag 2 shuu goe hosuud shuu amjilt
Аз жаргал гээл нөхрөө уучлаад эхнэрээ бас өөрэ эртэй яваад ирхэд нь уучлах ёстой юм байна
аз жаргал хүсье. Сайхан гэр бүл шүү. Эхнэр нь их ухаантай харагддаг. Амжилт.
Өөлөх юмгүй сайхан гэр бүл байна. Хүүхдүүд нь ямар хөөрхөн юм.
Залуусыг мэдэхгүй ч өнөр гэр бүлд аз жаргал, ажлын өндөр амжилт хүсье.