Киргизийн залуу уран бүтээлч, дуучин Зере “Кыз” хэмээх дууныхаа клипнээс болж заналхийлэлд өртжээ. Тэрбээр клипэндээ хүрэмнийхээ дотуур ганцхан хөхний даруулга зүүсэн байсан нь мусальман шашинт олон хүний дургүйцлыг хүргэсэн байна. Түүний клип цацагдсан даруйд Аллах чамайг гэсгээх болтугай, Таарах юм бол амийг чинь авна гэхчилэн зэвүүцэж дургүйцсэн, хараан зүхсэн олон мянган сэтгэгдэлд булагдсан байна. Харин Зерегийн хувьд энэхүү клипээр эрх чөлөөг илэрхийлсэн гэдгээ хэлж “Би дуундаа хүн өөрийн хүссэнээрээ амьдрах, хүссэнээ өмсөж, хүссэнээрээ байх эрхтэй тухай дуулсан. Хэн ч хэнийг ч шүүх эрхгүй шүү дээ” хэмээн тайлбарлажээ.
Киргиз нь мусульман шашинтай бусад улсуудын адилаар эмэгтэйчүүдийг дорд үзсэн, тэдний эрх чөлөөг үл хүндэтгэх нь хэвийн үзэгдэл болсон улс юм.
1 comment
Kirgiz ch geh shig