Тагнуулын ерөнхий газрын тусгай албаныхан өнөөдөр “Голомт” хотхоны…тоотод нэгжлэг хийж, гадаадын иргэнийг саатуулсан. Энэ талаараа дөнгөж сая мэдээлэллээ. Мэдээлэл хийсэн алба хаагч прокурор зөвшөөрөл өгөөгүй учир албан тушаалаа ч хэлэх боломжгүй гэсэн юм.
Тэрбээр “ТЕГ нь тагнуулын байгууллагын тухай хуульд заасан 10,11 дүгээр зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19-ын 10 дугаар зүйлд заасан тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн дагаа прокуророос албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хориглосон байдаг” гэв.
2 comments
Эцсийн үр дүнг л харья.Мэдээлэл бол мэдээж мундаг л б.на.Сүржин л б.на.
эхлээд Хуулийнханд Хахууль өгөх гэж байсан Хятадуудыг баривчилах Тусгай ажиллагаа гэж байснаа болиод одоо бүүр Тагнуулч барьж авсан гээд Мэдэгдэж байна сүүлийн үед Хууль Цагдаа Тангуулынхан их л Адал явдалтай Баривчилгаа явуулдаг болжээ