Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд Тавантолгойн эзэмшил газраас 340 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан байна хэмээн мэдэгдсэн. Тэгвэл түүний энэхүү мэдэгдлийг учир мэдэх хүмүүс ямар ч боломжгүй зүйл хэмээн няцаацгааж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, “Хэдэн зуун мянган тонн нүүрс хулгайд алдсан байна гэж яриад байгаа.

Энэ бол боломжгүй зүйл” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Тэгвэл хамгийн сүүлд дээрх асуудлаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.Тэрбээр, “Чуулганд сууж байхдаа ганц үг ганхийдэггүй мөртлөө эд баялгийн хэрүүл хийж явдаг ишигний давсаг шиг юмнуудыг сонгогчид нь буцаагаад татдаг хуулийг БНН боловсруулна.

Энэ нэг юм ямар ч хувиралгүй царайгаар:

-Олон зуун мянган тонн нүүрс хулгайд алдагдчихжээ гээд шинжлэх ухаанч биш юм яриад, гөлийх юм. Хэдэн шуналын болъшвикууд орон нутгийн таван толгойг төрийн өмчид авна гэх аргаар мөнгө хийх гээд л энэ нэг зовчихсон амьтныг баадуудаж түлхээд байгаа юм болов уу даа. Төрд байгаа юмыг задлах гэж л зах зээлийн нийгэмд шилжсэн юм хогийн шүгэлнүүдээ. Иргэн баян бол улс баян, бүгд ижил түвшинд байх эрхтэй гээд ардчиллыг авчирсан хүмүүсийн нэг нь би л дээ.

Тэрний хүчинд мэдлэг боловсролтой, гадаад паспорттой, адаглаж л ганзагын наймаа хийж, аж ахуй эрхлэх боломжийг эдэлсэн хүмүүсийн нэг нь энэ Энхболд. Одоо төвхнөх гэж зүдэрч байгаа улсыг урагшлуулах биш ухраах бодолтой энэ мэт шаарнуудыг хойт Солонгос, Сир, Судан, энэ лалын улсуудруу нэг камер бариулаад сурвалжлаганд явуулбал таарна.

Өрний уут болоод менежментгүй, илжирсэн хэдэн төрийн өмчит компаниуд дээр Таван толгой бас нэмэгдэх нь л дээ. Төр хамгийн муу менежер гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Америкийн ТӨК гэж дуулсан уу ер нь. Стратегийн чухал компанийг төр алтан хувьцаа эзэмших эрх байж болно уу гэхээс төрийн өмч нэрээр ээлжилж хогийн шаарнуудаа томилоод бэлгэвч, онгоцны мотор шахаад байх юм бол хэзээ урагшлах юм бэ?

Өмнөговьчууд энэ шог хааныхаа учрыг 2020 онд олоорой” хэмээн бухимдангуй өнгө аястайгаар бичжээ.

ГҮНГЭРВААНД ЗАЛСАН ГОВИЙН БУРХАН УУ? ӨМНӨГОВИЙН ХААН УУ? Чуулганд сууж байхдаа ганц үг ганхийдэггүй мөртлөө эд баялгийн хэрүүл хийж явдаг ишигний давсаг шиг юмнуудыг сонгогчид нь буцаагаад татдаг хуулийг БНН боловсруулна. Энэ нэг юм ямар ч хувиралгүй царайгаар: …

[fbvideo link=”https://www.facebook.com/www.Yel.mn/videos/922761521253402/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]

By updown

3 thoughts on “Буянгийн Жагаа: Өмнөговьчууд энэ шог хааныхаа учрыг 2020 онд олоорой”
  1. Өмнөговийнхон хачин юмс сонгодог хүн загнаад байдаг хар захын хэрүүлч хар авгай.маны идэвтэн гэж бөөлжөс цутгублсан балай. Одоо энэ нүүрсээ хулгайд алдлаа гээд хаан ширээнд залараад хамгаалуулаад байгаа юмуу хаашаа хэзээний зураг вэ Шархаданд аваачиж өгөөч

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн