ОХУ-ын Сочи хотод болсон “Формула-1” ангиллын гран прид Их Британийн шилдэг нисгэгч Луйс Хэмилтон түрүүлж, цомыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гардуулжээ. Энэ үеэр төрийн тэргүүн орчуулагчаараа дамжуулан англи залуугаас аминчлан нэг зүйл хүсчээ. Хэлсэн зүйлийг Оросын сэтгүүлч эрэн сурвалжилсаар олж мэдсэн нь “Оргилуун дарсаа над руу битгий шүршээрэй” хэмээсэн аж. Хариуд нь англи залуу “Би тань руу шүршихгүй ээ. Би лав шүршээгүй шүү. Хэн нэг өөр хүн л үүнийг хийсэн” гэсэн байна.
Льюис Хэмилтон тус гараанд түрүүлснээр ДАШТ-д 308 оноотой болж байна. Тэрбээр энэ улирлын найм дахь уралдаандаа түрүүлсэн нь энэ юм. Өмнө нь “Формула-1” ангиллын гран прид түрүүлсэн Луйс Хэмилтонд ОХУ-ын ерөнхийлөгч цом гардуулах үеэр оргилуун дарс цацаж хөгжилдсөн билээ.