23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм алдрыг хүртсэн Г.Ариунбаатар  Буриадын дуурь бүжгийн академик театраас явж байгаагаа мэдэгдлээ. Тус театрын захирал Аюна Цыбикдоржиеваг ажлаас халсан шалтгаанаар театрыг орхих болсон гэнэ. Тэрбээр энэ тухай Twitter хуудсаараа дамжуулан теартаасаа явж байгаагаа мэдэгдэж “Буриадын тэргүүн биднийг бараг хөөлөө” гэж жиргэсэн хэмээн Буриадын хэвлэлүүдэд нийтэлжээ.

Г.Ариунбаатар Буриадын БНУ-ын тэргүүн Цыденов тус театрын хамт олонтой тусгайлан уулзаж, ямар шалтгааны улмаас Буриадын теарт Монголын дуучид ажиллаж, Японы балетчид бүжиглэж байсан талаар нягт няхуур тайлбарласан гэнэ.

Орхигдсон театрыг өдий зэрэгт босгож, Г.Ариунбаатар, М.Пирогов тэргүүтэй авьяастнуудын тусламжтайгаар дэлхийд танигдсан энэ өдрүүдэд   Цыбикдоржиевд шударга бус хандлаа гэж театрын уран бүтээлчид үзэж байгаа юм байна.

 

 

By updown

One thought on “Г.Ариунбаатар Буриадын театрыг орхилоо”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн