Ардчилсан хөдөлгөөний анхдагчийн нэг улс төрч С.Зориг цаг бусаар амиа алдсанаас хойш 20 жилийг үдлээ. Аравдугаар сарын 02-ны хар өдрийг өнөөдөр 20 дахь удаагаа дурсав.
Ардчиллын алтан хараацайн нэг С.Зориг агсны төрсөн өдөр болон амь насаа алдсан өдрийг нь иргэд олон нийт болон төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд, гэр бүл, ах дүүс нь дурсаж хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Уламжлал ёсоор өнөөдөр түүний хөшөөнд цэцэг өргөх ёслол 11.00 цагаас болох юм. Тэртээх 20 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэлж байсан онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
- Би монгол хүний саруул ухаанд итгэдэг /гадаадад сурдаг дүү охиндоо бичсэн захидалд/
- Бидний хувь заяа бидний гарт л байна.
- Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай.
- Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зөв. Харин мэргэжлийн өндөр ур чадвартай хvмvvст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ vгийг сонсохгvй байх хандлага зарим газар илрээд байна. Төрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгvй зvйл.
- Улс төрч өөрөө асар ухаантай хvн байх шаардлагагvй. Тодорхой хэмжээний өргөн мэдлэг, хvмvvсийг өөртөө татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хvний оюуныг зөв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бөөгнөрvvлээд чиглvvлж чаддаг байх нь чухал. Чадалтай хvмvvстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар.
- Шинэ баялгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдvvлэх, ингэснээр хvмvvсийг ажилтай болгох нь чухал.
- Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг, намынхаа ашиг сонирхлыг, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлыг, хамгийн сүүлд хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно.
- Би хамгийн гэдэг үгэнд дургүй. Хамгийн гэж ганц юм хэзээ ч байхгүй.
- Манайхан УИХ-ын гишүүн болчихоор өөрийгөө хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай хүн болчихлоо гэж бодоод байх шиг байна.
- УИХ-ын гишүүд бид бие биеэ хүндлэхгүй бол, төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол энэ улс чинь яаж нэгнийгээ хүндэлдэг, хайрладаг нийгэмтэй болох юм бэ.
- Монголчууд бид цөөхөн. Тиймээс бие биедээ итгэж байж л хөгжинө.
- Өнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорхойлогдоно.
- Амралт нь ажил. Ажил нь амралт юм. Хүний хийж байгаа ажил санаанд нь нийцэж байвал түүний зааг алга болдог.
- Ухаан бол өөрөө авьяас
- Тайван замын тэмцэл бидний гол зорилго. Ард түмэн бидний хэн болохыг ширтэн харж байна. Бидэнд ардчилалд тэсвэр, тэвчээр хэрэгтэй.
- Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандаж чадвал хүрч болно.
4 comments
Huurhii duu ene augaa huniig jil buriin ene udur nehen dursahaas uur yumgui boljee. Odoogiin uursdiiguu hamgiin mundag hemeedeg erhemuuded zub chig handlagiig helj ugsnuuruu tedend uls turiin soyol suulgahad ene hunii hubi nemer asar chuhal bilee. Um sain amgalan boltugai.
Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг, намынхаа ашиг сонирхлыг, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлыг, хамгийн сүүлд хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно.
Би хамгийн гэдэг үгэнд дургүй. Хамгийн гэж ганц юм хэзээ ч байхгүй.
Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг, намынхаа ашиг сонирхлыг, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлыг, хамгийн сүүлд хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно.
Би хамгийн гэдэг үгэнд дургүй. Хамгийн гэж ганц юм хэзээ ч байхгүй.daanch odoo esregeer ni taviad bn da
odoo ene hyniig guizeh uhaalag yneheer uls oron ard tymnii toloo ajillah hyn tord baihgui bygd huuramch hymyys,,,uhaantai bolohooroo ene byhniig tiim ert olj harsan baigaa biz, dendyy haramsaltai,,,,deesh gargahgui orond ni garch ulsiig zolmoson luivarchidiin gaigaar odoo mongolchuud bayan orond ygeegui yaduu amdarsaar,,,,uls hot ni dundad zuunii ye shig bohir zavaan,,,,heleh ygch alga