Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байх боловч 3-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаарцаг агаар муудна.

2018 оны 10 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 хэм бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

2018 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3-нд баруун аймгуудын нутаг болон Хөвсгөлийн уулсаар, 4-нд баруун аймгуудын зүүн хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно.

Салхи 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 3-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн